“Wikileaks” сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжтай холбоотой хүчингийн хэргийг дахин шалгах эсэх шийдвэрийг Шведийн прокурорууд олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. Хохирогчийн хуульч уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах хүсэлтийг тавьжээ.
Өдгөө 47 настай Ассанж хүчингийн хэрэгт шалгагдаж байхдаа 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас улс төрийн орогнол хүссэн юм. Тэрбээр уг хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд өөрийг нь Шведийн талд шилжүүлэн өгөхөөс зугтах зорилгоор дээрх хүсэлтийг тавьж байв.
Харин өнгөрсөн сард Ассанжийн орогнох эрхийг Эквадорын ЭСЯ цуцалсаны дараа түүнийг Лондон хотын цагдаа нар баривчилсан. Лондон хотын шүүх түүнд барьцаагаар сулласан нөхцөлийг зөрчсөн хэргээр 50 долоо хоногийн хорих ял ногдуулсан билээ.
Түүнчлэн АНУ-ын тал Ассанжийг тус улсын нууцын зэрэглэлтэй, дипломат баримт бичгийг 2010 онд олон нийтэд дэлгэсэн хэрэгт холбогдуулан Их Британиас шилжүүлэн авах хүсэлтийг тавиад байна.
Программ зохиогч Жулиан Ассанж нь 2006 онд “Wikileaks”-сайтыг үүсгэн байгуулжээ. Тухайн үед дэлхийн улс орнуудын төрийн өндөр нууцлал бүхий материалуудыг дэлгэн дуулиан тарьж байсан юм.
Эх сурвалж: BBC