"МАЗАЛА" үндэсний дээд лигийн 24 тоглолт болоход нийт 114 гоол бүртгэгдээд байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
МХБХ

2019-05-14 13:50 GMT+8

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Мазала” үндэсний дээд лиг урьд хожид байгаагүй өрсөлдөөнтэйгөөр эхэлж байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр “Мазала” дээд лигийн тавдугаар тойргийн таван тоглолт болоход нийт 28 гоол орлоо. Энэ нь сүүлийн дөрвөн улирлын эхний таван тойрогт гарсан хамгийн олон гоолтой тойрог болж байна.

Тавдугаар тойргийн хүрээнд учраа таарсан “Эф Си Улаанбаатар”, “Атлетик 220” болон “Эрчим”, “Дэрэн” багууд үндсэн цагт 3:3-аар тэнцлээ. Үндэсний дээд лигийн сүүлийн дөрвөн улиралд, нэг тойргийн хоёр тоглолт 3:3-аар тэнцсэн тохиолдол үгүй байна. Дашрамд дуулгахад 4-р тойрогт “Хаан Хүнс Титэм”, “Хангарьд” багууд 5:5-аар тэнцсэн нь мөн л энэ хугацаанд үзэгдээгүй тохиолдол юм.

“Мазала” үндэсний дээд лигийн 2019 оны улирлын эхний таван тойрогт нийт 114 гоол орсон нь өнгөрсөн улирлын эхний таван тойрогтой байгаагүй үзүүлэлт. Хоёрдугаар тойргийн “Дэрэн”, “Хангарьд” багууд 05-р сарын 15-ны лхагва гарагт нөхөн тоглолт хийж энэ тоог нэмэх боломжтой.

Сүүлийн дөрвөн улирлын эхний таван тойрогт орсон гоолуудыг 2019 оныхтой харьцуулсныг хүлээн авна уу.

2019 оны эхний таван тойрогт:

1-р тойрогт 22,
2-р тойрогт 15 /нэг тоглолт дутуу/
3-р тойрогт 23,
4-р тойрогт 26,
5-р тойрогт 28. Нийт 114 гоол

2018 оны эхний таван тойрогт:

1-р тойрогт 13
2-р тойрогт 9,
3-р тойрогт 17,
4-р тойрогт 25,
5-р тойрогт 18. Нийт 82 гоол

2017 оны эхний таван тойрогт:

1-р тойрогт 14,
2-р тойрогт 12,
3-р тойрогт 8,
4-р тойрогт 8 ,
5-р тойрогт 13. Нийт 55 гоол

2016 оны эхний таван тойрогт:

1-р тойрог 27
2-р тойрог 12,
3-р тойрог 17,
4-р тойрог 12,
5-р тойрог 22. Нийт 90 гоол

2015 оны эхний таван тойрогт:

1-р тойрогт 21,
2-р тойрогт 16,
3-р тойрогт 21,
4-р тойрогт 19,
5-р тойрогт 27. 104 гоол

“Мазала” үндэсний дээд лигийн эхний таван тойргийн 24 тоглолтод нийт 114 гоол орсон нь нэг тоглолтод дунджаар 4.75 гоол бүртгэгдэж байгаа гэсэн итгэмээргүй. Гэхдээ үнэн тоо баримтыг харуулж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 96 санал өгсөн байна.

Дээшээ