Мьянмарын нисгэгч урд дугуйгүй онгоц газардуулж бүх зорчигчийн амийг аварчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-13 17:20 GMT+8

Мьянмар улсын нисгэгч тус улсын үндэсний агаарын тээврийн компанийн “Embraer 190” загварын нисэх онгоцыг урд дугуйгүйгээр аюулгүй газардуулж, бүх зорчигчийн амийг аварчээ.

82 зорчигч, хөлгийн багийн долоон гишүүнийг тээвэрлэж явсан уг онгоц Мьянмар улсын Янгон хотоос аялал жуулчлалын Мандалаи хот руу нисэж байсан аж.

Онгоцны ахмад Миат Мое Аунг урд дугуйг компьютерийн системийн дагуу дэлгэх гэсэн боловч алдаа заажээ. Үүний дараа гар аргаар оролдсон ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. Ингээд Аунг урд дугуй буусан эсэхийг мэдэх гэж нисэх буудлыг хоёр удаа тойрсон аж.

Мэдэгдэлд дурдсанаар онгоцны ахмад Миат Мое Аунг яаралтай арга хэмжээ авсны дүнд онгоцыг хойд дугуйгаар нь аюулгүй буулгаж чаджээ. Тэрээр онгоцны жинг багасгахын тулд агаарт шатахуунаа шатаасан байна. Эцэст нь онгоц аюулгүй газардаж, 89 зорчигч эсэн мэнд үлджээ.

Нисгэгч гайхалтай үйл хийсэн тухай Мьянмарын тээврийн сайд “Reuters” агентлагт мэдээлсэн байна.

Мьянмарт долоо хоног хүрэхгүй хугацаанд ийнхүү хоёр удаа осол гарав. Тавдугаар сарын 8-ны өдөр Биман Бангладеш Айрлайнз компанийн онгоц газардахдаа хүчтэй салхины улмаас замаасаа гарч 17 зорчигч бэртжээ.

Эх сурвалж: CNN

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 933 санал өгсөн байна.

Дээшээ