2019.05.13 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-05-13 18:25 GMT+8

Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

“Шинэ эдийн засгийн форум” боллоо

Bloomberg TV Mongolia “Шинэ эдийн засгийн форум”-ыг Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим (AmCham), Монгол дахь Австралийн Худалдааны танхим (AustCham), Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн холбоо (DMUV), Франц-Монголын Худалдааны танхим хамтран зохион байгуулсан юм.

“Шинэ эдийн засгийн форум” нь анх удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, олон улсын байгууллагууд, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хүрээнд эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж, гарцуудыг хамтдаа эрэлхийлэн хэлэлцэх гэж байгаагаараа онцлог юм. Бизнесийн манлайлагчдын дунд дараах дөрвөн сэдвээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөсөн.

  • Хөрөнгө оруулагчдын цаг: Аж үйдвэрийн эрин Монгол Улсад эхлэх үү?
  • Эдийн засагчдын цаг: Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү?
  • Удирдлагын цаг: Хувийн хэвшлийн оролцоо - Жижгээс том руу
  • Нөлөөлөгчдийн цаг: Монголчууд хөгжилд бэлэн үү?

Уг чуулганаас хийсэн шууд дамжуулалт, зочид чиглүүлэгчдийн хэлсэн үг, эшлэлийг ЭНД дарж хүлээн авна уу. 


МАН-ын бүлэг: Иргэдэд 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж байна. Бүлгийн хурлаар иргэдэд Итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжжээ. МАН-ын 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрт "Иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй иргэдэд итгэлийн зээл олгоно" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суулгажээ. 

Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалдгаа гарсан. Энэ нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтмол орлоготой байлгах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. 

Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд банкны зээлд хамрагдаж чадахгүй байна. Энэ төсөлд барьцаа шаардахгүй, бага хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ. Нийгмийн итгэлцлийг бий болгосноор иргэд амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэнэ.

Банкнаас зээлдэгчдийн судалгаагаар иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэл зээл авдаг. Тиймээс Итгэлийн зээлийн дээд хэмжээ 20 сая төгрөг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. 


ФОТО: Эмэгтэйчүүд Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэн жагслаа

Монголын “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” болон хүчирхийллийн эсрэг байгууллагууд нэгдэн өнөөдөр жагслаа. Жагсагчид УИХ-ын гишүүн асан Д.Гантулга эргэж УИХ-д нэр дэвшихийг эсэргүүцэж буй аж.

“Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн Б.Пунсалмаа “Бид УИХ гишүүн асан Д.Гантулгыг эргээд УИХ-ын гишүүний суудалд суух гэж буйг эсэргүүцэж байна. Хүчирхийллийн хэрэгт холбогдсон гишүүн нь буцаад энэ суудалдаа сууна гэдэг байж болохгүй” гэж хэлэв. Фото мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу. 


Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг гэр бүлийн СПОРТЛОГ найзууд

Залуу гэр бүлийн хувьд чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ гэдэг хамгаас чухал. Учир нь ажлын бус цагийг хань ижил, үр хүүхэд гээд хайртай хүмүүстээ зориулах нь гэр бүлийн уур амьсгалд ч эерэг нөлөөтэй. 

Гэр бүлийн долоон хос, нийт 14-үүлээ долоо хоног бүр ямар нэгэн сонирхолтой тэмцээн, уралдаан зохиодог уламжлал тогтоожээ. Ингэснээр тэд гэр бүлээрээ чөлөөт цагийг спиртлэг бус спортлог, нөхөрсөг, эрүүл өнгөрөөж болдог гэдгийг батлаад буй юм. Тэдний төлөөлөл болгон бид Н.Эрдэнэболорыг урьж ярилцсаныг ЭНД дарж хүлээн аваарай. 


Сайхан мөрөөдөлтэй САРНАЙ БҮСГҮЙН ТҮҮХ

Тус комикийн үргэлжлэлийг ЭНД дарж хүлээн авна уу.  

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 128 санал өгсөн байна.

Дээшээ