Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1939 оны тавдугаар сарын 14. Лина дэлхийн хамгийн залуу ээж болов
Лина Марсела Медина де Хурадо нь 1939 оны энэ өдөр 5 нас 7 сар 21 хоногтойдоо хүүхэд төрүүлснээр Дэлхийн хамгийн залуу ээж болж түүхэнд бичигджээ. 1933 оны есдүгээр сарын 23-нд Перу улсад төрсөн тэрээр 2,7 кг жинтэй хүү төрүүлсэн бөгөөд мэс заслын аргаар төрсөн байна. Түүний хүү нэг сар дутуу төрсөн ч эрүүл саруул өсөж торнисон ба Лина 39 насандаа 2 дахь хүүхдээ төрүүлж 45 насандаа өөд болсон юм.
1948 оны тавдугаар сарын 14. Израиль улс тусгаар тогтножээ
Палестинд байрлах Еврейчүүд XIX зуунаас хойш тусгаар тогтнохын төлөө тэмцсээр ирсэн билээ. Тэдний энэхүү тэмцэл XX зуун гарснаас хойш эрчимжин 1948 оны энэ өдөр Тель Авив хотноо тусгаар тогтносноо зарлав. Ийнхүү тусгаар тогтноход нь НҮБ шийдвэр гаргасан ч арабууд маш их эсэргүүцэж байсан бөгөөд тусгаар тогтносноос нь хойш ердөө 5 хоногийн дараа дайн дэгдээсэн юм. Израиль улс нь газар дундын тэнгисийн зүүн эрэгт байрладаг ба Ливан, Иордан, Египет, Сири, Палестин улсуудтай хиллэн оршдог, өдгөө 9 сая гаруй хүн амтай орон болжээ.
1984 оны тавдугаар сарын 14. Марк Цукерберг төржээ
Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Марк Цукерберг 1984 оны энэ өдөр АНУ-ын Нью Йорк хотод мэндэлжээ. Цукерберг 2004 онд Харвардын Их сургуульд сурч байхдаа найз нартайгаа хамтран “Фэйсбүүк”-ийг эхлүүлсэн юм. Өдгөө 34 настай, “Фэйсбүүк” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг тэрээр 75 тэрбум гаруй ам долларын хөрөнгөтэй.
Эх сурвалж: onthisday.com