Онгоцны хоёр ослоор үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд Boeng Co болоод даатгагчдаас төлөх төлбөрийн хэмжээг бүхээгт зорчигсод үхэх гэж байгаагаа хэр удаан мэдэрсэн бэ гэсэн тун аймшигтай тооцоонд үндэслэн гаргах гэж байна.
Уг тооцоо нь Этиоп, Индонезид таван сарын зайтай осолдож нийт 346 хүний амь авсан Boeing 737 Max онгоцнуудын сүйрэлтэй холбоотой санхүүгийн үүрэг хариуцлагыг тодруулах шүүхийн тэмцлийн ердөө нэг хэсэг нь. Амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэн тохиолдсон зовлон, уй гашуу, дотнын хүнээ алдсаны гарз хохирол, хэзээ ч авах аргагүй болсон цалин хөлсний нөхөн олговор зэрэг бусад төлбөр ч шаардах бололтой.
Нөхөн төлбөр лавтайяа нэг тэрбум ам.доллар хүрэх урьдчилсан тооцоог Bloomberg Intelligence гаргалаа. Boeing компани онгоцны хийцийн “гажиг”-ыг ослоос бүр өмнө мэдэж байсан нь тогтоогдвол төлбөрийн хэмжээ бүр ч өснө хэмээн хууль зүйн экспертүүд үзэж байна. Сэжгийн улмаас хөрөнгө оруулагч нар ч Boeing компанийг аюулгүйн эрсдэл нуун дарагдуулсан хэргээр шүүхэд зарга мэдүүлжээ.
Lion Air-ын онгоц аравдугаар сард осолдсоноос хойш Ethiopian Airlines-ын ижил загвар мөн сүйрсэн нь 737 Max агаарын хөлгийг дэлхий даяар газардуулах шалтгаан болсон юм. Уг загвар нь Boeing компанийн үйл ажиллагааны орлогын 33 хувийг бүрдүүлдэг.
“Boeing-ын осол нь ажил мэргэжлийн маань 25 жилийн түүхнээ амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг төлөөлж оролцсон хэргүүдээс хамгийн ноцтой нь” хэмээн Нью Йоркийн агаарын тээврийн хуульч Брайан Александр өгүүлэв. Брайан Александр нь гуравдугаар сарын 10-нд Ethiopian Airlines-ын онгоцны ослоор эрсэдсэн хүмүүсийн эрх ашгийг төлөөлж байгаа юм. “Та юу мэдэж байсан бэ? Хэзээнээс мэдэж байсан бэ?” гэсэн асуултын хариу бүх зүйлийг шийднэ хэмээн хуульч үзлээ.
Lion Air-ын онгоц аравдугаар сард осолдсоноос хойш Ethiopian Airlines-ын ижил загвар мөн сүйрсэн нь 737 Max агаарын хөлгийг дэлхий даяар газардуулах шалтгаан болсон юм. Уг загвар нь Boeing компанийн үйл ажиллагааны орлогын 33 хувийг бүрдүүлдэг. Зохицуулах агентлагууд онгоцны нислэгийн удирдлагын алдаатай системийг гэрчилгээжүүлж баталгаа олгож буй явдлыг мөрдөн шалгах хэд хэдэн ажиллагаа өрнөж буйн дотор АНУ-ын хууль Зүйн Яамны тусгай шалгалт мөн багтаж байна.
Ослын шалтгааныг тодорхойлох ажил дуусаагүй. Гэхдээ урьдчилсан баримт нотолгооноос үзэхэд Boeing-д онц ноцтой эрсдэл хэдийн нүүрлэснийг Стэнфордын их сургуулийн хууль зүйн профессор Роберт Рабин анхааруулав. “Асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь юун түрүүн Boeing-ын ашиг сонирхолд нийцнэ” хэмээн тэрбээр үзсэн юм.
Ослоос үүдэлтэй заргын ихэнхийг Boeing компанийн төв байр байрладаг Чикагогийн шүүхэд мэдүүлээд байна. Тус хотын шүүх нь зарга мэдүүлэгчдийн талд өгөөмөр шийдвэр гаргадаг уламжлалтай. АНУ-д хувь хүний хохирлыг барагдуулсан хамгийн дуулиантай хоёр шүүх ажиллагаа 2018 онд болсон. Эх барихын алдаатай ажиллагааны улмаас учруулсан хохиролд 50 сая, хүүхдийн үхэлд 45 сая ам.долларын төлбөр гаргуулахаар шүүхээс шийдвэрлэжээ.
Дээр нь хүмүүс ослын мөч хүртэл мэдэрсэн айдас хүйдэс үргэлжилсэн хугацаагаар тооцож Boeing-д шүүхээс үлэмж хэмжээний төлбөр тооцож болзошгүй. Учир нь ийм нөхөн олговрыг АНУ-ын Чикаго хот байрлаж буй Иллинойс муж улсын хуулиар зөвшөөрдөг.
Ethiopian Airlines-ын онгоц хөөрснөөсөө хойш зургаан минут болоод сүйрсэн бол Lion Air-ынх 11 минутын дараа Явын тэнгист осолдсон юм. Урьдчилсан шалгалтын тайлангаас үзвэл 965 километр/цагийн хурдаар хяналтгүй доош шумбаж буй онгоцны хошууг дээшлүүлж, жолоодлогыг гартаа авахаар нисгэгч хэдэн минутын турш оролдсон ч амжилтгүй болсон. Энэ нь онгоцны бүхээгт байгсад хувь тавилангаа ойлгож байсны илрэл хэмээн зарим хуульч үзэж байна.
Маргарет Кронин Фиск