ТАЙЛАНД улсад 600 төгрөгөөр аялсан тэмдэглэл

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-05-15 14:00 GMT+8

Инээмсэглэлийн эх орон Тайланд улсаар 600-хан төгрөгөөр аялаад, алдарт дуучин Эд Шираны тоглолтыг үзсэн гэвэл санаанд тань бууж байна уу. 

"Монгол Контент" компаниас Мобиком, Юнителийн хэрэглэгчдийн дунд хоёр сарын хугацаатай зарласан урамшууллын ялагчид HiTone (Mobicom) болон UniMusic (Unitel) үйлчилгээнээс 600 төгрөгөөр гар утсандаа дуртай дуугаа татан авч урамшуулалд оролцон Тайланд улсаар хосоороо аялах эрх төдийгүй Их Британы алдарт дуучин Эд Шираны "Divide World Tour 2019" аялан тоглолтыг үзэх эрхийн эзэд болцгоосон юм.

Энэхүү урамшуулалт аяны ялагчид 2019 оны дөрөвдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Тайланд улсаар аялан дуучин Эд Шираны тоглолтыг үзлээ. Тайланд нь жуулчдын анхаарлыг соронзон мэт татсан орнуудын нэг билээ.

Ингээд гайхамшигт Тайланд оронд хэрхэн аялсан тухай тэмдэглэлийг хүргэж байна.   

Хоёр ялагч өөрийн дотны нэг хүнээ дагуулан явсан бөгөөд аяллын баг нийт таван хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотоос дөрөвдүгээр сарын 25-ны өглөөний 06:25 цагт Тайланд улсыг зорьсон юм.  

Тайланд улс 513 мянган км² газрыг эзлэн оршдог, Бангкок нийслэлтэй, бүрэн эрхт, хэмжээт эрхт хаант засагтай вант улс, Тай хэлээр ойлголцох 67 сая хүний эх орон. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 50-д, хүн амаараа 20-д ордог.

Аялал жуулчлал бол Тайланд улсын төсвийн 20 гаруй хувийг бүрдүүлж 47,5 тэрбум долларын валют олдог чухал салбар юм. Тэд жилд дунджаар 35 орчим сая жуулчин хүлээн авдаг бөгөөд ирэх 10 жилд энэ тоог 68-70 саяд хүргэхийг зорьжээ.

Ялагчид маань Улаанбаатар - Хонг Конг - Тайланд гэсэн маршрутаар нисэж Бангкок хотын олон улсын нисэх буудал болох Суварнабумид газардлаа. Тэндээс Монгол, Тайланд хөтчийн хамт 1,5 цаг орчим явж жуулчдыг соронз мэт татах  аялал жуулчлалын гол бүс нутаг Паттаяа хотод ирсэн юм.

Паттаяа хотод аялагчдыг Алтаар сийлсэн “Khao Cheejan” алтан бурхны уулыг сонирхох, “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнг зорин Тай ардын үндэсний тоглолт, зааны үзүүлбэр, алдарт “Lady boy” шоу,  Монголчуудын дунд хэдийн танил болсон матар, могой, сувдан загасны арьсан эдлэл, бэлэг дурсгалын дэлгүүрээр орох, үнэт чулуун эдлэлийн үйлдвэртэй танилцах, амьтны хүрээлэн үзэх, алдарт зугаа цэнгэлийн гудамж болох “Walking Street”-р зугаалж Паттаяагийн шөнийн амьдралтай танилцах мөн гайхамшигт Тай массаж хийлгэж биеийн ядаргаагаа тайлах гээд олон сонирхолтой зүйлсээр дүүрэн аялал эхэллээ.

Аяллын эхний өдрийн очсон газар бол гайхамшигт “Алтан элс” арал байлаа. Цэнхэр тэнгэр, дал мод, хурц нар бүхий дээд зэрэглэлийн сайхан элстэй газар юм. Аялагчид маань энд завиар аялан шүхрээр бууж эр зоригоо үзэх, усны мотоцикл унан салхи татуулан давхих, 6 метрийн гүнд далай доогуур аялах, усан банана завь унах гэх мэт жуулчдын хамгийн их сонирхон хийдэг хөгжилтэй зүйлсийг туршиж үзэв.

Тайланд улс 3 улиралтай. Биднийг очиход ид халууны үе нь эхэлсэн, агаар нь чийглэг бүгчим халуун байсан ч үзэж харах гайхалтай зүйлсдээ сатааран бид халууныг үл ажран аяллаа үргэлжлүүлж байлаа. 

Далайн эргээс буцан дараагийн үзэх газар болох “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнг зорьсон юм.

1 | 10 фото
1
1
1
1
1
1
1
1
1
1

Энэ цэцэрлэгт хүрээлэнд бүтэн өдрийн аялал хийсэн ч уйдмааргүй тохижилттой, хөл хөдөлгөөнтэй газар.  Энд яг л амьд амьтадтай байгальд зугаалж яваа мэт мэдрэмжийг бидэнд өгч байлаа. Нийт 2,4 км2 талбайтай. Өнгө алаглах цэцэгс, олон төрлийн дал мод, ногоон байгууламжаар бүхэлдээ хучигдсан тус хүрээлэнд 670 гаруй төрлийн цахирмаа цэцгийг нэг дор тарьж дэлхийн рекорд тогтоожээ. Энд төрөл бүрийн шоу үзүүлбэрүүд болохоос гадна хэрвээ хүсвэл заан унаж эсвэл завь болон жижиг машин түрээслэн хүрээлэнг үзэх боломжтой.

Энд аялагчид Тай үндэсний дуу бүжгийн шоу, өхөөрдөм хөөрхөн зааны үзүүлбэр үзэж сонирхлоо. 

Том жижиг заанууд бүгд л хүн шиг бүжиглэнэ, зурна, сагс тоглоно, үзүүлбэрээ дуусгаад мэхийн ёсолно. Үзүүлбэрийн төгсгөлд зарим нь өөрийн шангаа авах гэсэн шиг хошуугаа унжуулаад өмнө тань зогсох нь инээдтэй. 

Цэцэрлэгт хүрээлэнгээс буцах замдаа бид хадан уулыг зүсэж бүтээсэн 109 метрийн өндөр 70 метрийн өргөнтэй чулуун дээр лазераар сийлж хийсэн Алтан Будда уулыг үзэв.

HiTone, UniMusic-ийн ялагчид

Нутгийн иргэд энэ уулан дээр анх Будда бурхны дүрийг харсан гэсэн домог яриа байдаг тул иргэд өөрсдийн хандивын мөнгөөр энэ бурхныг бүтээжээ.

Тэнд очсон хүн Тай массаж "амтлахгүй" бол мэдээж алдас болно.  Цаг гаруй массаж хийлгэхэд яг л ид шидтэй гар хүрсэн гэлтэй аяллын турш чилээрхсэн бие сэргэж, зарим нь хурхиран унтаад өгсөн юм даа. 

Биеийн чилээгээ гаргаж, дуг хийгээд авсан бид дэлхийн хамгийн их үзэгчтэй топ 10 шоуны нэг болох Алдарт Лэди Бой (Lady Boy) шоуг үзсэн юм. 

"Lady boy" нэг оройн шоу тоглолтыг 2000 гаруй хүн үзэж сонирхдог. Тайзны сонгодог шийдэл, гэрэлтүүлгийн гайхамшиг, загварлаг, өнгөлөг хувцасласан олон орны хэлээр дуулж бүжиглэх уян налархай биетэй тэд тэнд хурсан жуулчдад өндөр сэтгэгдэл төрүүлж байлаа. Хэрэв хүсвэл гарын мөнгө өгөөд тэдэнтэй хамт зургаа авахуулж болно. 

Шоуны дараа "Walking Street"–р алхав. Энэхүү "унтдаггүй" гудамж нь төрөл бүрийн диско болон стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагийн тоглолт, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болдог) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба аяллын баг Паттаяа хотын шөнийн амьдралтай танилцав.

Аяллын хоёр дахь өдөр Тайландын нэрийн хуудас болсон матар, могой, сувдан загасны арьсан эдлэл, бэлэг дурсгалын дэлгүүрээр худалдан авалт хийж, үнэт чулуун эдлэлийн үйлдвэртэй танилцаад Бангкок хот руу хөдөллөө. Бангкок орох замдаа хамгийн том нээлттэй амьтны хүрээлэнгээр зугаалж анааш, усны үхэр, сармагчин, оцон шувуу, арслан, бар зэрэг олон зэрлэг амьтдыг ойроос харж амьтдын ертөнцөөр аяллаа.

1 | 10 фото
1
1
1
1
1
1
1
1
1
1

Аяллын гурав дахь өдөр: Бид хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аяллаа эхэлсэн юм. Нийт 328 метрийн өндөртэй Тайландын хамгийн өндөр Baiyoke Sky Tower-н 83-р давхрын 360о эргэдэг тавцан дээрээс Бангкок хотыг бүхэлд нь харж, 77-р давхарт олон улсын буфет ресторанд үдийн зоог барилаа. 

Энэ цамхаг дэлхийд өндрөөрөө долоодугаарт ордог аж. Бангкок хот нь автомашины түгжрэл ихтэй дэлхийн томоохон хотуудын нэг хэдий ч нийтийн тээвэр маш сайн хөгжсөн гэж хэлж болно. Олон өнгийн тээврийн хэрэгсэл сүлжилдэн давхих нь хотын өнгө үзэмжийг чимж байна уу гэлтэй харагдсан.

Үдийн хоолны дараа Шоппинг хийж өнгөрөөлөө. Бангкок хотын төвд байрлах Монголчуудын болон жуулчдын очих дуртай Сиам Прагон (Siam Paragon) Цэнтрал Ворлд (Central World ) болон MBК зэрэг худалдааны төвүүдээр орлоо. 500 гаруй брэндын тансаг зэрэглэлийн бүхий л дэлгүүрүүдийг нэг дор хэсэх боломжтой. Сиам Прагон  нь усан аквариумаараа алдартай.

Тухайн өдрийн орой бидний аяллын гол зорилго болох дэлхийн алдарт дуучин Эд Шираны “Divide World tour 2019” тоглолтыг Бангкок хотын 50 мянган хүний суудалтай Ражамангала цэнгэлдэхэд үзэв.

1 | 3 фото
1
1
1

Энэ цэнгэлдэх хүрээлэн Тай болон дуучныг шүтэн биширдэг олон орны үзэгчдээр дүүрсэн харагдлаа. Тэрээр өөрийн алдартай, хит болсон Shape of you, Thinking out loud, Perfect гэх мэт гайхалтай дуунуудаа дуулж, хоёр цагийн турш үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн сайхан тоглолт болсон.

Аяллын сүүлчийн өдөр: Бангкок хотын зүрхэнд байрлах 1782 онд Рамен 1-р хааны үеэс баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзэж сонирхлоо. 

Хааны ордон нь 1782 оноос Тайландын үе үеийн хаадууд амьдарч байсан ордон бөгөөд 218.000м² талбайтай, 1900м урт, 1900м өргөн том ханатай байгууламж юм. Оройг нь алтаар бүрсэн маш тансаг ордонг үзэж харахын сацуу энэ улсын түүх улс үндэстнийг хүндлэх бишрэх сэтгэл төрнө. 

1 | 6 фото
1
1
1
1
1
1

Тайланд улс бол маш шашинлаг найрсаг хүмүүс санагдсан. Тэд шашиндаа их хүндлэлтэй хандахаас гадна өөрсдийн эзэн хааныг ихээхэн хүндэлж биширдэг тул ямар нэгэн байдлаар эзэн хааных нь талаар сөрөг агуулгатай зүйлс ярихгүй байх хэрэгтэй. Хоолны газар, зочид буудал, дэлгүүр, албан байгууллага гээд бүх л газарт хааных нь хөрөг залсан байхтай олон таарав. 

Гаднах үүднээсээ эхлээд харуул хамгаалалт, барилгын өнгө үзэмж гээд жуулчдын нүдийг өөрийн эрхгүй хужирлам гялтганан гялалзсан, гайхалтай хийц бүхий уран барилгыг үзэж танилцав. Дээр дурдсан тэдний хааныгаа хүндлэн дээдэлдэг зан чанарыг уг барилгын хийц, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хандлагаас харж болохоор аж. Энд зочлоход тодорхой дүрэм журмыг баримтлах ёстой. Жишээ нь, Хааны ордонд ороход бие ил гарсан хувцас өмсөж болохгүй. 

Дараа нь Бангкок хотыг баруун зүүн хэсэг болгон хуваадаг Чао Прая (Chao Phraya) голоор усан онгоцоор 2 цагын турш урлагийн тоглолт үзэж аялангаа оройн хоолоо идэцгээлээ. Тай хүмүүс 372 км урттай энэ голоо ариун дагшин гол хэмээн эрхэмлэн дээдэлдэг.

1 | 2 фото
1
1

Усан онгоцон дээр дуулж буй дуучин Монгол аялагч нарт зориулж “Аяны шувуу” дууг маш эвлэгхэн дуулсан нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөсөн сайхан үдэш байлаа.

Тайландын вант улсад ердөө 600-хан төгрөгөөс бүтсэн энэхүү аялал HiTone, UniMusic-ийн ялагчид, тэдний хайртай хүмүүст ийнхүү мартагдашгүй гайхалтай дурсамжийг үлдээсэн юм.

HiTone, UniMusic-ийн гэнэтийн бэлэг үүгээр дуусахгүй цаашид үргэлжилсээр байх болно. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 860 санал өгсөн байна.

Дээшээ