ХУРДАН МОРЬ: Г.Пунцагбалжирын нэрэмжит төвийн бүсийн уралдаан боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-14 17:30 GMT+8

Монголын морин спорт уяачдын холбоог үндэслэгч Галбадрахын Пунцагбалжирын нэрэмжит төвийн бүсийн уралдаан ням гарагт Хүй долоон худагт болж өнгөрлөө. Эрлийз дунд, их нас, соёолон уралдав. 2018 оны анхны улсын бүсийн уралдаанд 260 шахам хурдан хүлэг шандсаа сорилоо.

Их нас-97

1. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, Нийслэлийн Алдарт уяач Одгэрэлийн Рэнцэнжүгдэрийн Төгс бор. Нэрт уяач Д.Одгэрэл сойсон. Улс бүсийн уралдаанд олон удаа айрагдаж түрүүлсэн.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум Тод манлай уяач Т.Галбадрахын Бор. Хязаалан улсын баяр наадамд айрагдаж, соёолон Багануурын бүсийн уралдаанд түрүүлсэн. Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.

3. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Шаравын Мөнгөншагайн Залуу зээрд. 2018 оны төрийн их баяр наадмын түрүү. Улсын алдарт уяач Г.Буянтогтох сойсон.

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ууганбаярын халтар. Тод манлай уяач Т.Галбадрахын төрсөн ах. Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.

5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул улсын алдарт  уяач Занабазарын Батбаярын хээр.

Соёолон-117

1. Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор.

3. Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын халтар.

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Манлай уяач Пэлжээгийн Одонбаатарын халтар

5. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хонгор. Унаган адуу.

Эрлийз-57

1. Төв аймгийн Заамар сумын харьяат Чалхаагийн Уламбаярын сартай улаан хээр.

2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул УИХ-ын гишүүн  Янгугийн Содбаатарын хонгор. Өнгөрсөн жил улсын баяр наадамд түрүүлж, Эрдэнэтэд болсон улсын бүсийн уралдаанд түрүүлсэн.

3. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн Алдарт уяач Бямбаагийн Мөнхбаярын хээр.

4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Цогбаярын Хүрэлтулгын хүрэн.

5. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гэзэгээгийн Батбаатарын хээр.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ