БНХАУ-ын хүмүүнлэгийн тусламжийн ачаатай онгоц өчигдөр Венесуэл улсын нийслэл Каракас хотод газарджээ.
“Boeing 47” онгоцоор 71 тонн жинтэй эм тариа, эмнэлгийн багаж төхөөрөмж, мэс заслын хэрэгслийг Каракаст хүргэсэн байна. Энэхүү хангамжийг Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газар холбогдох эмнэлгүүдэд тараах юм.
Венесуэлд эдийн засгийн хямралын улмаас хоол хүнс болоод эм тарианы хомсдол үүссэн бөгөөд орон даяар эрчим хүчний хангамж байнга тасалдахад хүрээд байна. НҮБ-ын мэдээлснээр 30 сая хүн амтай тус улсын дөрөвний нэгд нь яаралтай хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа аж.
Хятадын эрх баригчид гуравдугаар сарын 29-нд мөн 65 тонн тусламжийн ачааг Венесуэл улсад илгээж байв. Бээжин Мадурог дэмжиж, тус улсад тогтворгүй байдал үүсгэн дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг хүчтэй эсэргүүцдэг. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Венесуэлийн эрх баригчид нефтийн нийлүүлэлтийн оронд зээл олгох нөхцөлөөр дамжуулан Хятадаас 50 тэрбум гаруй ам.долларын зээл авчээ.
Нэгдүгээр сард өөрийгөө Венесуэлийн түр ерөнхийлөгчөөр зарлаад байгаа Хуан Гуайдо АНУ болон түүний холбоотон улсаас тусламж авах оролдлого хийсэн ч Мадуро хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
Эх сурвалж: Straits times