UFC: Нэйт Диас эргэн ирнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-14 14:50 GMT+8

Холимог тулааны шилдэг тамирчдын нэг Нэйт Диас 8-р сарын 18-ны өдөр “UFC 241” дээр Энтони Петтистэй хүч үзэхээр болжээ. Тус тулаан хагас дунд жинд буюу 77кг-ийн жинд болох бөгөөд Диасын хувьд “UFC 202” дээр Конор МкГрегорт шүүгчдийн саналаар ялагдсанаас хойш 3 жил орчим торонд хүч үзээгүй байгаа юм. Одоо 34 настай Диас түүнээс өмнө Конорыг боолтоор ялж байсан удаатай.

Харин түүнтэй өрсөлдөх Петтисийн хувьд 2013 онд хөнгөн жингийн аварга болж байсан билээ. Энэ жил 32 настай тулаанч 2019 он гараад Стивен Томпсоныг хүнд цохилтоор буулгаж аваад байгаа. Петтисийн сүүлийн 8 тулаан ялалт, ялагдлаар ээлжилж байгаа юм. “UFC 241”-ийн сүүлийн буюу гол тулаанд хүнд жингийн аварга Даниэль Кормьер бүсээ хамгаалж, Стипе Миочичийн эсрэг тулалдана. Тэд өнгөрсөн зун анх удаа нүүр тулахад “DC” буюу Кормьер эхний үед хүнд цохилтоор ялсан билээ.

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ