Louis Vuitton дэлгэцтэй цүнхний туршилтын загварыг танилцуулав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-14 15:05 GMT+8

Уян дэлгэцүүд дэлхий нийтийн анхаарлын төвд орж байгаа энэ үед салбар бүрийн компаниуд уг технологийг ашигласан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Тэгвэл тэдгээр компаний жагсаалтад нэгэн таамаглагдаагүй компани нэгдсэн нь загварын Louis Vuitton байлаа.

Louis Vuitton Нью Йорк хотод болсон Cruise 2020 загварын шоуны үеэр дэлгэцтэй цүнхний туршилтын хувилбарыг танилцуулсан юм. Танилцуулсан хоёр цүнхний нэг нь хоёр дэлгэцтэй байсан бол нөгөөх нь нэг дэлгэцтэй байжээ. Louis Vuitton-ы зүгээс цүнх тус бүр 1,920x1,440 хэмжээтэй AMOLED дэлгэцтэй хэмээн мэдээлжээ. Мөн зарим эх сурвалжийн үзэж байгаагаар уг цүнхнүүдийн дэлгэц өөр дээрээ интернет хөтөчтэй буюу хүссэн зүйлээ харуулж болдог байх магадлалтай аж.

Одоогоор эдгээр цүнхнүүд туршилтын шатандаа байгаа учир үнэ, худалдаанд гарах огноо зэрэг нь тодорхой болоогүй байна. Хэрэв туршилтын шатаа давж хэрэглэгчийн гарт хүрвэл хямдхан байхгүй нь тодорхой.

Эх сурвалж: Engadget

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 903 санал өгсөн байна.

Дээшээ