Д.Сарангэрэл: 15-р сургуулийн 38 хүүхэд, нэг багшаас сүрьеэгийн халдвар илэрсэн

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-14 14:42 GMT+8

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 529 хүүхэд сүрьеэ өвчний нян илэрсэн талаар мэдээлэл гараад байгаа билээ. 

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар тайлбар өглөө. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Мэргэжлийн  байгууллага сургууль дээр ажиллаж байна. ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэж байгаа талаар эрүүл мэндийн байгууллага нарийвчлан үзэж эцсийн дүгнэлтийг гаргана. 

Сургуульд хөл хорио тогтоох эсэх асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн гаргана.

ХӨСҮТ-ийн даргатай ярьж мэдээлэл авахад бүх хүүхдүүдэд шинжилгээ хийгээд, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа гэж ойлгосон. 

Нарийн мэргэжлийн эмч нарын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Асуудлууд тодорхой болж цаашид юу хийх шаардлагатай талаарх асуудлууд танилцуулагдаж бэлэн болоогүй байна. 

Тус сургуульд 500 гаруй хүүхэд сурч байна. Тэдгээрээс хэдэн хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь арай өөр тоо яригдаж байна. Шинжилгээний эцсийн дүн гараагүй болохоор нарийн тоо хэлэх боломжгүй" гэв. сургуулийн орчин нөхцөлтэй холбоотой сургалтын байрны хүрэлцээ хангамж тааруу, нэг ангид 40-60 хүүхэд хичээллэж байгаа асар их ачаалалтай байна. Одоогоор элсэлт төгсөлтийн үйл ажиллагаа явагдаж байгаа учраас шууд хөл хорио тогтоож болохгүй байна. Мэргэжлийн байгууллагаас шаардлагатай гэвэл хөл хорио тогтоох арга хэмжээ авна" гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 

"Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай. Ялангуяа эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдэг асуултыг ХӨСҮТ-д тавиад байгаа юм байна лээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан.

Одоо эмчилгээний асуудал яригдаж байгаа. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ-ийн багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна. 15-р сургуульд өвчтэй багш ажилласан асуудлыг ЭМЯ хариуцахгүй. Сүрьеэгийн халдварыг нуусан гэх мэдээлэл надад байхгүй. Бид тодруулах болно" гэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 903 санал өгсөн байна.

Дээшээ