НАСА-аас саран дээр хамгийн анх хөл тавих эмэгтэй сансрын нисгэгчийг 2024 явуулахаар төлөвлөж байна. Энэ нь саран дээр хүн төрөлхтөн анх удаа хөл тавьснаас хойш 50 гаруй жилийн дараах үйл явдал болох юм.
Түүхэнд саран дээр хөл тавьсан 12 хүн бүгд эрэгтэй бол мөн бүгд америкчууд гэнэ. Энэхүү үйл ажиллагааны төсөвт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 1.6 тэрбум ам.доллар өгч, өөрийн хувь нэмрээ оруулахаа мэдэгджээ. Тэрээр “Миний удирдлаган дор бид хамтраад НАСА-ийн үйл ажиллагааг илүү сайжруулах болно. Бид сар руу явж ирээд дараа нь Ангараг гараг дээр очно” хэмээн жиргэжээ.
Саран дээр буухад нийт 21 тэрбум ам.долларын төсвийг НАСА зарцуулах аж. Энэхүү үйл явцыг тэд Сарны Грек бурхан, Аппологийн ихэр охины нэрээр Артемида хэмээн нэрийджээ. Аполло 11 төсөл нь 1969 оны долдугаар сарын 20-нд хүн төрөлхтөн саран дээр анх удаа хөл тавьж амжилттай хэрэгжсэн байдаг.
“Анхны Аполлогоос хойш 50 гаруй жилийн дараа, Артемида хөтөлбөрөөр дараагийн эрэгтэй, анхны эмэгтэй сансрын нисгэгч саран дээр хөл тавих болно” хэмээн НАСА-ийн дарга Жим Брэднстин хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Эх сурвалж: CNN