Орон нутгийн хөгжлийн сангаас нийслэлийн 6 дүүргийн 42 хорооны иргэдээс цахим санал асуулгыг авахад 2020 онд тухайн хороонд камержуулалтын ажил хийлгэх саналыг хамгийн их өгчээ.
Нийслэлээс 2020 онд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх иргэдийн саналыг ухаалаг утасны Smart UB аппликейшн ашиглан авах ажил энэ оны дөрөвдүгээр сарын 08-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулжээ.
Санал асуулгад оролцсон иргэдийн 43.3 хувь буюу 76330 иргэн саналаа цахимаар өгчээ. Дийлэнх нь камержуулалтын ажил хийлгэх саналыг өгснөөс үзэхэд иргэд аюулгүй орчинд амьдарч, оршин суухыг хамгийн ихээр хүсч байгааг харж болно. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай гэжээ.
Иргэдээс ирсэн саналуудыг тухайн дүүргийнхээ ИНХ-аар хэлэлцэж, эрэмбэлэх юм. Дэмжигдсэн ажлуудыг 2020 онд ОНХС-ын хөрөнгөөр тухайн дүүрэг хороодод хийж гүйцэтгэх аж.
Ирэх 2020 оны ОНХС-ын хөрөнгө оруулалтын ажлын санал асуулгыг Smart UB аппликейшнийг ашиглан нийслэлийн 152 хороонд 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар