ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ 451 РЕАКТОР АЖИЛЛАЖ, 41 НЬ ТҮР ЗОГССОН БУЮУ АЖИЛЛАГААГҮЙ БАЙНА
“РОСАТОМ” компанийн урилгаар ОХУ-ын Сочи хотноо АТОМЭКСПО хэмээх олон улсын том арга хэмжээнд оролцлоо. Дэлхий дахин атомын эрчим хүчийг сонирхож сонирхол нь улам өсөж байна. Ерөөсөө тулхтай тогтвортой хөгжлийн үндэс нь атомын генерац болно гэдгийг сонсож мэдэж, итгэж үнэмшлээ. Энэ бол айж хулгах сэдэв биш, даян дэлхийгээрээ чөлөөтэй ярилцдаг сэдэв ба дэлхий нийтээрээ атомын түншлэл явуулах дээрээ тулчихсан юм байна.
Орос орны хөгжлийн түлхүүр нь явж явж зэвсэг, нефть, байгалийн хий бус цөмийн эрчим хүч болох нь харагдлаа. Тэнд олж сонссон, уншсанаар бол дэлхийн 31 улсад атомын цахилгаан станц ажилладаг. Энэ удаа Сочид 70 гаруй улсын төлөөлөгч цугласныг бодвол тэр “31”-ийг “70” хүргэх зорилго агуулсан мэт. Дэлхийд ихэнх атомын станцууд Европ, Хойд Америк, Зүүн хойд Ази, мөн хуучин СССР-ийн улсуудад байдаг ба Африк, Австрали, Далайн орнуудад байдаггүй аж. Харин одоо буй болгохоор судалгаандаа яваа гэлцэнэ. Энэ гариг дээр цөмийн эрчим хүчний 451 реактор ажиллаж, 41 нь түр зогссон буюу ажиллагаагүй байгаа аж.
Үнэхээр атомцөмийн эрчим хүчээр дэлхийд толгой цохиж яваа айл. Оросоос хилийн чанадад явуулж байгаа атомын эрчим хүчний төслүүдийн жагсаалт гэж тоймгүй олон.
Ази ба хөрш зэргэлдээ орнууд руугаа тольдлоо. Хятад улс Сочийн хурлын идэвхтэй оролцогч болж олон төлөөлөгчөө илгээсэн ба 26 энергоблоктой гэдгээрээ толгой цохиж яваа юм байна. Дэлхийд сүүлийн 10 жилд 47 атомын станц ашиглалтад орсны бараг бүгд азид, тэр дундаа азид одоо ажиллаж байгаа атомын станцуудын гуравны нэг нь гуравхан улсад (Хятад, Энэтхэг, Орос) хамаардаг. Ялангуяа БНХАУ атомын эрчим хүчийг эзэмших талаар өргөн хүрээтэй программ хэрэгжүүлдэг гэхээр манай улсад ч шууд бишээр хамаарах мэт. Бид яг хаяанд нь байгаа.
Оросыг онцлон дээр нэг өгүүлбэр хэлснээ лавшруулъя. Үнэхээр атомцөмийн эрчим хүчээр дэлхийд толгой цохиж яваа айл. Оросоос хилийн чанадад явуулж байгаа атомын эрчим хүчний төслүүдийн жагсаалт гэж тоймгүй олон. “Атомстройэкспорт” гэж тусдаа барилга байгууламж, объектыг нь барьж өгдөг компани байна. 2019 оны энэ цаг үеийн байдлаар долоон атомын станц гадаадад байгуулж байгаа (Туркийн Аккую 1, Белоруссия 1 ба 2, Энэтхэгийн Куданкулам 3 ба 4, Бангладешийн Руппур 1 ба 2 болон дахиад наймыг ойрын үед барина гэж оросууд бардам ярьж байна.
Цуцалсан нь ч ганц нэг байна. Нөгөө муу нэрт, хардлагад өртдөг ираны Бушер-1 станцыг 1975 онд Зөвлөлт улс эхлүүлээд 2013 онд ОХУ ашиглалтад өгсөн гэсэн баримт сонслоо. Бас Хятадад 1999-2000 онд эхлүүлээд 2007 онд ашиглалтад өгсөн Тяньвань 1 ба 2 гэх хоёр станц, 2012-2013 онд эхлүүлээд 2018 онд ашиглалтад оруулсан Тяньвань-3 ба 4 гэх хоёр станц, Энэтхэгт 2002 онд эхлүүлээд 2014, 2016 онд ашиглалтад оруулсан Куданкулам 1 ба 2-ыг амжилттай төслийн тоонд оруулжээ. Одоо Белорусс, Энэтхэгээс гадна Турк, Бангладешт ид барьж босгож байна. Бариулсан, бариулж байгаа нь ойрын 10 жилийн дотор дахин нэмж бариулахаа төсөл болгоод баталгаажуулчихсан, эдэн дээр Египет, Унгар, Финланд, Cлoвaк, Apмeн шинээр нэмэгдэж, дээр нь Турк гурвыг, Хятад дөрөвийг (Сюйдапу 3 ба 4 гэх мэт) шинээр бариулна гээд ирэх 10 жилийн дотор бүр ч уухайлах төлөвтэй.
Эдүгээ “РОСАТОМ” нь баяжуулсан ураны дэлхийн нийт зах зээлийн 40 хувийг, атомын станцуудад цөмийн түлш нийлүүлэх зах зээлийн 17 хувийг хариуцах ба энэ компани дээрх нэр бүхий улсуудаас гадна Өмнөд Африк, Аргентин, Казахстан, Нигери, Узбекистанд төсөл, барилга байгууламжийн контракттай, манай улстай ураны ордын боловсруулалтын хамтарсан төслийн хэлэлцээ явуулж байгаа хэмээн баримт бичигт нь бичээтэй байна.Энд олон улс орны нэр дурдагдлаа. Бас дэлхийн 70 гаруй улс орон сонирхож байна. Тэдний дотор Монгол бий. Ер нь уран ба атомын эрчим хүчний бизнес, бүтээн байгуулалт манай улсыг хэзээ нэгэн цагт дайрах л юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө.
Атом-цөмийн эрчим хүчний ач холбогдлыг Сочид амаа цангатал ярьцгаалаа. улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхий эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс үүдэн цөмийн эрчим хүчийг сонирхох хандлага нэмэгдэж байна. Аюул ослын тухай бус бүр ногоон эдийн засаг, эко орчинд цөмийн эрчим хүч гол тулгуур нь гэж ярихыг сонсоод монгол хүнд итгэл төрөхгүй л дээ.
Гэтэл дэлхийн тэргүүлэх биологийн 65 эрдэмтэн 2015 онд Friends of the Earth, Greenpeace зэрэг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад нээлттэй захидал илгээж, цөмийн эрчим хүч нь манай гаригийн ногоон байгаль орчинд хамгийн бага хөнөөл учруулдаг эрчим хүчний эх үүсвэр мөн. Түүнчлэн устаж үгүй болохын даваан дээр байгаа ургамал, амьтны олон төрөл, зүйлийг хамгаалахад онцгой үүрэгтэй тул цөмийн эрчим хүчийг дэлхийн эрчим хүчний бүтцийн үндсэн хэсэг болгохоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн уриалсныг Сочид ам бардам ярьцгааж, бүр киногоор уриалан дуудаж байх юм.
Дэлхийд 10 мянга гаруй эмнэлэг нийт оношилгооныхоо 90 хувийг цацраг идэвхт изотопыг ашиглан хийж байна.
Цөмийн эрчим хүч эрүүл мэндийн салбарт нэн чухал болсон тухай салбар хуралдаанд сууж байхдаа миний тэмдэглэж авсан зүйл монгол уншигчдад сонин байж болно. Юу гэвэл, дэлхийн олон улс оронд эрүүл мэндийн салбарт цөмийн технологи томоохон байр суурь эзлэж байна. Эрүүл мэндийн салбарт хүний биеийн эд, эс, эрхтний үйл ажиллагаа, өвчлөлтийн голомтыг молекулын түвшинд оношилж эмчлэхэд цөмийн технологийг өргөн хэрэглэж байна. Оношилгоонд бүр ч амин чухал аж. Дэлхийн цөмийн эрчим хүчний нийгэмлэгийн судалгаагаар АНУ-д жилд 311 сая хүнээс 18 сая, Европт 500 сая хүнээс 10 сая нь цөмийн онош зүйн оношилгоонд ордог бөгөөд энэ тоо жилд 10 хувиар өсөж байна.
Дэлхийд 10 мянга гаруй эмнэлэг нийт оношилгооныхоо 90 хувийг цацраг идэвхт изотопыг ашиглан хийж байна. Цацраг идэвхт изотопоос хамгийн өргөн ашиглагддаг нь техници гэж бодис байдаг ба жилд 30 саяыг үзлэгт ашиглаж, нийт оношилгооны 80 хувийг түүгээр явуулдаг. Техницийн изотопыг ихэвчлэн цөмийн реакторт ураны цөмийн урвалын задралаас гарган авна. 2000 он хүртэл ихэнх улс орнууд цөмийн онош зүйг хоёр болон гурван хэмжээст технологид суурилсан аппаратуудыг ашиглан хийж байсан бол сүүлийн жилүүдэд технологийн дараагийн шатны хосолсон систем нэвтэрч эмгэгийг эсийн түвшний өөрчлөлт болон физиологийн буюу бүтцийн өөрчлөлтийн мэдээллийг нэгтгэн гурван хэмжээст технологиор илрүүлдэг болсон байна.
Эмчилгээнд хэрхэн ашигладаг вэ. Цацрагийн эмчилгээний гол зорилго нь хавдрын эд эсийг цөмийн цацрагаар үйлчлэн үхүүлж, үржил хуваагдлыг саатуулах, хэт ургалт, архаг үрэвслийг зогсоодог, туяа эмчилгээг зайн болон дотоод шарлагаар хийдэг. Сүүлийн жилүүдэд туяа эмчилгээний дэвшилтэт технологиуд шинээр нэвтэрч, цацрагийн тунг өндөр нарийвчлалаар зөвхөн хавдрын эд эсэд өгөх, өвчтөний амьсгалын хөдөлгөөнд тохируулж цацрагийн тун, зайн зохицуулалт хийх, орон зайнаас роботын тусламжтай ионжуулагч цацрагаар шарлага явуулах систем ашиглагдаж байна гэхчлэн орос эрдэмтний илтгэлд бичсэн байв.
Хэд хэдэн салбар хуралдаанаас энэ мэт монголчуудад сонин, хэрэгтэй мэдээлэл хайж явахдаа бидний амьдралд ахуйд хэрэглэчихээр, санууштай мэдээлэл олныг үзлээ. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртэл баахан уран, атом л яваад байдаг, хүн гэж ер нь уран, атомаар л хооллодог гэлтэй. Хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай эрүүл, тэжээллэг хүнсний найдвартай эх үүсвэрийг бий болгоход, мөн тариалан, мал аж ахуй, хүнс, байгаль орчны аюулгүй байдлыг хангахад цөмийн технологийг өргөнөөр ашигладаг болчихсон юм байна.
Мөн малын эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй фермерийн аж ахуй буй болгох, шинэ үүлдрийн шилмэл мал сүргийг гарган авах, малын өвчнийг оношлох, тохирох вакцин үйлдвэрлэх зэрэгт цөмийн технологийг өргөнөөр хэрэглэдэг ажээ.
Тариаланчдад сонин байж магадгүй. Цөмийн технологийг шинэ төрлийн, шимтэй, усалгаа бага шаарддаг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож ургадаг үр тариа, ургамлын шинэ сорт гарган авах, хөрс, усны менежментийг сайжруулах, ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, хөрсний эвдрэлийг тодорхойлох, хөрсний био бордоо үйлдвэрлэх, хортон шавжтай тэмцэх ажлуудад ид ашиглаж байна.
Мөн малын эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй фермерийн аж ахуй буй болгох, шинэ үүлдрийн шилмэл мал сүргийг гарган авах, малын өвчнийг оношлох, тохирох вакцин үйлдвэрлэх зэрэгт цөмийн технологийг өргөнөөр хэрэглэдэг ажээ. Гэр орондоо эсвэл албан газар, цэцэрлэг, сургуульд хүртэл зөвшөөрөгдөх цацрагийн тунгаар хүнсний бүтээгдэхүүнийг шарж хадгалдаг, тэгснээр бүтээгдэхүүний шинж чанар өөрчлөгдөхгүй, харин ч нян бактер паразитуудыг устгаж, жимс, хүнсний ногоог муудахаас сэргийлж цацрагийн тунгаар шарвал хадгалалт уртасна. Дэлхийн 60 гаруй оронд хүнсний аюулгүй байдлаа сайжруулах зорилгоор энэ аргыг ашиглаж байна.
Ерөөсөө эдийн засагт асар их ач холбогдолтой. Цөмийн технологиор үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, мэдээлэл цуглуулах, хяналтын үйл ажиллагаа, эрдсийн анализ хийх, хольц тодорхойлох, бараа материал тоног төхөөрөмжийг ариутгах, цаашлаад Монголоос бусад олон улс орон хүнд хөнгөн үйлдвэртээ өргөн ашигладаг болж таарч байна. Уул уурхайн салбарт гэхэд л геофизикийн судалгаанд эрдэс баялагт шуурхай анализ хийх, эрдэст агуулагдах элементүүдийн агуулга, нягтыг тодорхойлох зорилгоор цөмийн технологийг ашиглана.
Түүнчлэн олон төрлийн цөмийн технологид суурилсан багаж тоног төхөөрөмжийг дэд бүтэц, хүнд аж үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр, машин механизм, барилга, агаарын болон далайн тээврийн үйлдвэрт ашиглана. Материалын дотоод гэмтэл, согог, эвдрэлийг шалгах, үйлдвэрт хоолойгоор урсах түүхий эдийн урсгалын хурд, найрлага, түлш, нефть, нүүрс зэргийн хадгалах савны дүүргэлтийг тодорхойлох, өндөр температурт боловсруулах боломжгүй эрүүл мэндийн хэрэгслийг ариутгах,экспортод гаргах түүхий ноос, ноолуурыг цацрагаар шарж хорхой шавж, нянг устгах, цахилгаан болон цахилгаан хосолсон гибрид тээврийн хэрэгсэл, цөмийн хөдөлгүүрт хөлөг онгоц, устөрөгчийн үйлдвэрлэл, сансрын хөлөг, хиймэл дагуулд хүртэл цөмийн технологийг өргөнөөр ашигладаг гэхчилэн цуглуулсан мэдээллээ азная.
Дэлхийн цөмийн эрчим хүчний нийгэмлэгээс 2011 онд гаргасан бодлогын баримт бичигт ураны олборлолт, боловсруулалтыг төгс явуулах шаардлагыг тусгаж өгсөн ба үүний тулд дараах 11 зарчмыг баримтлах ёстой юм байна. Үүнийг би яах гэж жагсааж байна гэвэл атом-урандаа бус хүний үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалж осол эндэгдэл гардаг, эрсдэл учирдаг гэдгийг бичих гэсэн ухаантай юм. Энэ 11 шаардлагыг ягштал мөрдчихвөл цөмийн эрчим хүч аль ч улсад нээлттэй ба ашигтай. үүнийг манай улс бодууштай. Энэ 11-ийг дурдвал,
1. Тухайн улсын тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах
2. Хүн амын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалсан байх
3. Олон улсын эрх зүйн орчинтой нийцүүлэх, үүнд олон улсын атомын эрчим хүчний агентлагаас мөрдүүлэх техник, технологийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, зөвлөмжид нийцүүлэх
4. Нийгмийн хариуцлагатай байх
5. Аюултай материалын менежменттэй байх
6. Чанарын менежментийн системтэй байх
7. Болзошгүй ослын бэлэн байдлыг хангасан байх
8. Аюултай материалыг тээвэрлэх эрхзүйн орчин, дэд бүтэцтэй байх
9. Хүний нөөц, сургалтын асуудлыг шийдсэн байх
10. Цацраг идэвхт үүсгүүр болон цөмийн материалын аюулгүй байдал хангагдсан байх
11. Уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийх туршлага хуримтлуулсан байх
Энэ “11”-ийг зөрчсөн улс орнуудын гашуун сургамж бас байна. Цацраг идэвхт ашигт малтмалыг үр өгөөжтэй эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгэм эдийн засагтаа тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй африкийн Нигер, Чад, Малави, Габон зэрэг орон дээрх 11 зарчмыг нэвтрүүлж өөрийн орондоо ашиглаж мөрдүүлээгүйгээс ихээхэн эрсдэл туулжээ. Эдгээр орны нийтлэг бэрхшээл нь геополитикулс төрийн тоглоомд оролцох гээд хохирсон, дотоодын хариуцлага сахилга илт дутсан, хүн амын боловсрол дорой, авлига хээл хахуульд идэгдсэн зэргээс шалтгаалан цацраг идэвхт ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулж, амжилттай ажиллаж чадаагүй байна.
Хэрэв манай улс уран-атомын эрчим хүчний үйлдвэрлэл-бизнес эрхлэх аваас (тэгэх нь гарцаагүй, чухам хэзээ бол) миний Сочид олж авсан мэдээллээр бол есөн төрлийн сул талаас зайлсхийх ёстой юм байна. Манайд энэ бизнес мөд ороод ирнэ, хүссэн хүсээгүй бид авна гэдэг утгаар монголчуудын хариуцлагын тухай л яриад байгаа юм. Үүнд:
1. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүй удвал хуулийн хийдэгдэл гарцаагүй
2. Цацрагийн хамгаалалт, байгаль орчин, хүн амыг болзошгүй цацрагийн нөлөөллөөс хамгаалах эрх зүйн орчин чухал юм. Аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартыг даруй мөрдөх ёстой;
3. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин муу байж болохгүй. Өөрт ногдох хөрөнгө оруулалтыг дотоод хөрөнгийн эх үүсвэрээс шийддэг чадвартай байх ёстой
4. Хүний нөөцийн хөгжил нэн чухал. Нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх суурь боловсролын байгууллага, институц бүр чухал
5. Улс орны эдийн засаг сул дорой байж болохгүй
6. Улс төрийн нөхцөл тогтвортой байх ёстой
7. Хяналтын систем чанга, судалгаа шинжилгээний байгууллага, нарийн шинжилгээний лаборатори хангалттай байх ёстой
8. Ард иргэдэд эерэг мэдээлэл, ойлголт нэн чухал
9. Төрийн бус байгууллагуудын хяналт чанга байх ёстой, тэгвэл африкийн орнуудын гашуун түүхийг тойрч гарч чадна гэлцэнэ.