“UNIQLO”-ийн үйлчлүүлэгчдийн цахим хаяг хакердуулжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-05-15 11:45 GMT+8

Жижиглэн худалдааны салбарт Ази тивдээ тэргүүлдэг хамгийн том компани “Uniqlo”-ийн 460 мянган үйлчлүүлэгчийн цахим хаяг хакер халдлагад өртсөн байна.

Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, худалдан авалт хийсэн түүх, мөн зээлийн картын дугаар алдагдсан байж болзошгүй байгаа ажээ. Хакер халдлага дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 10-ны хооронд болсон байна. “Uniqlo” компани хэргийг шалгах ажлыг үргэлжлүүлж байгаа юм байна. Бэлэн хувцас, үйлдвэрлэл, жижиглэн худалдаа эрхэлдэг “Uniqlo” компани хэрэглэгчийн дата сангийн аюулгүй байдал тулгамдсан асуудал болоод байгаа юм. Энэхүү салбарын компаниудын хэрэглэгчийн мэдээлэл алдагдах тохиолдол сүүлийн үед илүү олон давтамжтай гарах болжээ. Өнгөрсөн онд “Cathay Pacific Airways”, “Marriot International” зэрэг компаниудад тохиолдсон юм.

Дашрамд дурдахад, “Uniqlo”-ийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар нэг хувиар буурсан хөдөлгөөнтэй байна.

М.Золбоо| @Manlaizolboo

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 846 санал өгсөн байна.

Дээшээ