Ирэх 10 жилд Азийн улс орнууд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэй байгаа талаар “Standard Chartered” сүүлд хийсэн судалгаандаа онцоллоо. Судалгаанаас харахад Энэтхэг, Бангладеш, Вьетнам, Мьянмар, Филиппиний эдийн засаг дунджаар долоон хувийн өсөлтөө хадгалах хандлагатай байна.
Үүнтэй холбогдуулан эдгээр улс орнуудын нэг хүнд ногдох орлого нэмэгдэхээр байгаа аж. Тухайлбал, Вьетнамын нэг хүнд ногдох орлого өнгөрсөн онд 2500 ам.доллар байсан бол 2030 он гэхэд 10 мянга 400 ам.долларт хүрнэ гэсэн тооцоог хийжээ. Иймээс Өмнөд Азийн орнууд дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр тэргүүлэх магадлал өндөр байна. Учир нь 2030 он гэхэд энэ бүс нутагт дэлхийн нийт хүн амын тавны нэг нь оршин суух хүлээлттэй байгаа юм. Энэхүү үзүүлэлтээр Энэтхэг улс тэргүүлж байгаа бол Бангладеш сүүлийн үед эрүүл мэнд, боловсролд ихээр хөрөнгө оруулах болсон байна. Энэ нь бүтээмжид эергээр нөлөөлнө гэдгийг онцоллоо.
Харин БНХАУ-ын хувьд эдийн засаг нь удаашрах хандлагатай байгаа төдийгүй өндөр өсөлтийг тогтвортой хадгалах боломж бага байгаа юм. Судалгаанд тус улсын эдийн засгийн дундаж өсөлт 5.5 хувь байхаар таамаглажээ.
Түүнчлэн эдийн засаг нь долоон хувийн өсөлттэй орнуудад хадгаламж, хөрөнгө оруулалтын түвшин дотоодын нийт бүтээгдэхүүний 20-25 хувь байдаг талаар судалгаа харуулж байна.
Б.Төгсбилиг | @TugsbiligB