Японы ирээдүйн Ерөнхий сайд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-15 12:05 GMT+8

Иргэд дараагийн Ерөнхий сайдаар сонгочхоод байгаа эрхэм япон орон өөрт нь шаардлагатай өөрчлөлтийн цар хүрээнд бэлэн бус байгааг анхаарууллаа.

Албаа урт удаан хашиж буй Ерөнхий сайд Шинзо Абэгийн халааг хэн авах вэ гэсэн санал асуулгад хуучин Ерөнхий сайд Жүничиро Коизүмигийн хүү, 38 настай Шинжиро Коизүми байнга тэргүүлж ирлээ. Эрх баригч Либерал Ардчилсан Намын (ЛАН) шинэ найдвар тэрбээр хурдацтай хөгширч буй Япон оронд нэн даруй эрс шинэчлэл шаардлагатай гэсэн бодолтой. “Японыг сайн ажиглах авааас иргэд нь өөрчлөлт хүсээд байгаа зүйлгүй”-г Коизүми лхагва гарагт Токио дахь оффистоо өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм.

Япончуудад “Сүртэй том мөрөөдөл ч, хямралыг ухамсарлах ухамсар ч алга” хэмээн тэрбээр үзэж байлаа. “Ийм байдалтай яваад байвал улс оронд сайн юм болохгүй. Энэ улсад хэрэгтэй зүйл бол өөрчлөлт. Зүгээр нэг өөрчлөлт төдий бус, шуурхай эрс өөрчлөлт”.

Залуу Коизүми кабинетад алба хашиж байсан удаагүй, хэвлэлийнхэнтэй ч холбоо муутай. Гэвч сэтгэл татах чадвар, хиргүй цэвэр имиж, эцэгтэйгээ төстэй шинжээс нь болоод түүнийг олон хүн эрх баригч намын ирээдүйтэй холбон ойлгож байна. Ерөнхий сайдын албыг таван жил хашихдаа сонгогчдын хүндэтгэл хүлээсэн эцэг Жүничиро Коизүми хөшингө ЛАН-ыг сэргээн идэвхжүүлэхээр чармайж байсныг нь япончууд үнэлдэг.

Залуу Коизүми кабинетад алба хашиж байсан удаагүй, хэвлэлийнхэнтэй ч холбоо муутай. Гэвч сэтгэл татах чадвар, хиргүй цэвэр имиж, эцэгтэйгээ төстэй шинжээс нь болоод түүнийг олон хүн эрх баригч намын ирээдүйтэй холбон ойлгож байна.

Гэхдээ энэхүү үнэлгээ нь иргэд өөрийнх нь байр суурийг дэмждэг гэсэн үг биш хэмээн Коизүми тайлбарлав. Залуу Коизүми эрх баригч ЛАН-ын нийгмийн хамгааллын комиссыг тэргүүлдэг. Япон оронд нүүрлэсэн хямрал хэмээн Абэ тодорхойлсон хүн ам зүйн бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн шинэчлэлийн “хэтийн төлөвлөгөө”-г тус комисс гурав­ дугаар сард танилцуулсан юм. Японы хүн ам 2060 он гэхэд бараг 33 хувиар цөөрч, иргэдийн 40 хувийг 65-аас дээш насныхан эзлэх төлөвтэй байгааг Хүн ам, Нийгмийн Хамгааллын Судалгааны Үндэсний Хүрээлэн тооцоолжээ.

Хөгжингүй ертөнцийн хурдтай өтөлж буй хүн амын аварга зээлийг бууруулах зорилгоор Абэгийн засгийн газар хэрэглээний татварыг (тайлбар: НӨАТ) ирэх 10 дугаар сард одоогийн найман хувиас 10 болгон өсгөх гэж байгаа. Засгийн газрын төлөвлөгөөг дэмжиж буй эсэхийг асуухад Коизүми тайлбар хэлэхээс цааргалсан ч “шийдэгдсэн асуудал” хэмээн товч хариулав.

Татвар өсгөж, зардал багасгахыг уриалахаас илүүтэй хөдөлмөрийн насны хүн ам цөөрч буй нөхцөлийг шинэчлэн үнэлэх шаардлагатай хэмээн Коизүмигийн баг үзэж байна. Настай япончуудыг тэтгэврийн наснаас хойш ч ажил эрхлэн, нийгмийн хамгааллын тогтолцоонд дарамт учруулахын оронд хувь нэмэр оруулахыг нь дэмжих шаардлагатай хэмээн тайланд тайлбарлажээ.

“Бид нийгмийн хамгааллын тогтолцоог дэмжиж буй, нийгмийн хамгааллын тогтолцоогоор дэмжүүлж буй хэсгийн хоорондох асар их тэнцвэргүй байдлыг залруулах ёстой” хэмээн Коизүми өгүүлсэн юм. Гэрийн ажилтай эмэгтэйчүүд ажлын байр эзлэхийг татварын тогтолцоогоор дэмжиж өгөх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг арга хэмжээ Коизүмигийн хөтөлбөрт багтаж байгаа юм.

Коизүми англиар чөлөөтэй ярьдаг нь японы улс төрийн ертөнцөд ховор үзэгдэл. Тэрбээр Колумбын их сургуульд улс төрийн ухааны магистрын зэрэг хамгаалж, АНУ-ын 7-р флотын төв байр-­Японы Ёкосүка хотоос 2009 онд парламентын гишүүн болохоосоо өмнө эцгийнхээ нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Jiji Press-ээс гуравдугаар сард явуулсан санал асуулгаас үзвэл Абэгийн халааг авах магадлал хамгийн өндөр хүн нь оролцогчдын 24.4 хувийн санал авсан Коизүми байгаа юм. Удаах байранд санал асуулгад оролцогчдын 18.9 хувийн санал авсан Японы Батлах хамгаалахын хуучин сайд Шигэрү Ишиба оржээ.

Залуу Коизуми асуудлыг дотоодын цар хүрээгээр хязгаарлалгүй олон улсын түвшинд авч үздэг. Тэрбээр ЛАН-ын хөдөө аж ахуйн панелийн тэргүүн байхдаа японы фермерүүд 100 саяын дотоодын зах зээлдээ бус, 10 тэрбумын дэлхийн зах зээлд хараагаа чиглүүлэх ёстой хэмээн маргадаг байжээ.

Хүн амын дэмжлэг сайтай, сонгуульд дөрөв дараалан ялсан ч Коизуми нь Японы стандартаар төрийн дээд албанд залуудна. Абэг 52 настайдаа Ерөнхий сайд болоход нь нас залуудахгүй биз гэсэн асуултаар ороож байлаа.

Абэг орлохоор Коизүмитэй өрсөлдөгчид бараг бүгд 60 гарсан хүмүүс. Одоогийн Ерөнхий сайдын хугацаа 2021 оны есдүгээр сард дуусна. ЛАН доторх зарим нь тогтолцоог өөрчилж, дөрөв дэх удаагаа сонгогдох боломж олгохыг уриалж байгаа ч олон нийтийн санал асуулгын дүн эсрэг байгаа юм.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 846 санал өгсөн байна.

Дээшээ