Монгол дахь Коосэн сургуулийн оюутанд Япон улсад үйлдвэрлэлийн дадлага хийх болон ажлын байрны талаар мэдээлэл олгох семинар, ярилцлага өчигдөр боллоо.
Энэхүү семинарыг “Монгол Коосэн” Технологийн коллежийн УЗ-ийн дарга, профессор Наканиши Юүжигийн санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Японы нийт 15 компанийн захирал, төлөөлөгч оролцож, нэг сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийх оюутан сонгохоор ирсэн юм.
Уг семинарт Токио хотын Шинагава дүүргийн барилга, цахилгаан, механикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 15 компанийн захирал, төлөөлөгч оролцож, нэг сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийх оюутан сонгохоор ирсэн юм.
Шинагава дүүрэг нь Сони, Фүжицү, Тошиба зэрэг дэлхий дахинд бүтээгдэхүүнээрээ алдаршсан компаниуд байрладаг аж үйлдвэр өндөр хөгжсөн дүүрэг юм.
Өнгөрсөн 2017, 2018 онд “Нихон Соогэй”, “Кацүмата дэнки”, “Шёонан гижүцү сэнта” зэрэг компанид Монгол Коосэн сургуулийн нийт 27 оюутан дадлага хийсэн байна. Эдгээр дадлага хийсэн оюутнуудын 20 оюутан нь энэ жил сургуулиа төгсөөд Японы компанид ажиллах урилга аваад байна.
2019 онд Монгол Коосэн сургуулийн анхны 64 оюутан барилга, цахилгаан, механик инженерийн мэргэжлээр бэлтгэгдэн төгсөж байгаа бөгөөд одоогийн байдлаар дээрх 20 оюутан энэ оны 10 сараас Японы үйлдвэр, компанид инженерээр ажиллах болсон байна.
2017, 2018 онд Японд дадлага хийсэн 20 оюутан энэ жил сургуулиа төгсөөд Японы компанид ажиллах урилга аваад байна.
Эдгээр оюутнууд Монголд Японы техник технологийг нутагшуулах, аж үйлдвэр байгуулахад хөрөнгө татах, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой боловсон хүчин болон бэлтгэгдэж байна.
“Монгол Коосэн” Технологийн коллежийн төгсөлтийн ёслол 2019 оны 06-р сарын 17-нд болно.
Мөн 2019-2020 оны ШИНЭЭР ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛСЭН бөгөөд элсэлтийн шалгалтыг 2019 оны 06-р сарын 15-нд сургууль дээрээ зохион байгуулна.
Сургуулийн утас: 7000-7624