Өнөөдөр болох үйл явдлууд: “21 дүгээр зууны Монгол гэр бүл” хурал болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-15 10:05 GMT+8

09.00 цагт

  • АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдэд "ХАСХОМ-ийг хянах, задлан шинжилгээ хийх чадавх эзэмшүүлэх сургалт" зохион байгуулна. 
  • ГХЯ-нд “Монгол, Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал болно.
  • Улаанбаатар их сургуулийн хичээлийн II байранд “Олон улсын гэр бүлийн өдөр”-т зориулсан “21 дүгээр зууны Монгол гэр бүл”  эрдэм шинжилгээний бага хурал болно. 
  • “Туушин” зочид буудалд ЭСЯ, ДЭМБ-аас Томуу,  томуу төст өвчний онцлог, урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна. 

09.30 цагт

ШУА-ийн байранд "Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэг болно. 

10.00 цагт

  • ЭМЯ-нд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын тогтоолыг иргэдэд танилцуулна.
  • ХЗҮХ-д “Хэвлэлийн эрх чөлөөний баталгаа” хэлэлцүүлэг болно.
  • Техник технологийн коллежид “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.

10.30 цагт

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд МҮХАҮТ, ХХААХҮЯ-аас “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ. 

11.00 цагт

  • Нийслэлийн "Өргөө" амаржих газарт "Халуун сэтгэл in Japan" ТББ-аас төрөх эмнэлгүүдэд хандив хүлээлгэн өгнө.
  • Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 4 сарын тоон мэдээллийг танилцуулна. 
  • ХХААХҮЯ-нд “Алсыг харъя, органикийг сонгоё” аяны нээлт болно. 
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Үндэсний бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой, Монгол бөхийн баярын зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • Үндэсний мэдээллийн төвд “Хүний эрх шударга ёс” төв, “Хохирогчдын холбоо”-ноос хэлмэгдэгсдийн үр хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэдээлнэ.
  • Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд "Улаанбаатар марафон- 2019"  олон улсын тэмцээн болон автомашингүй өдрийн зохион байгуулагч нар мэдээлнэ.

11.30 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд Замын-Үүдэд болсон автобусны ослын улмаас дахин нэг хүн нас барсан талаар иргэд мэдээлнэ.
  • Монгол ньюс мэдээллийн төвд Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл Тост тосон бумбын нурууны сав газарт ажиллаж буй “Саусгоби Коал Транс” компанийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ. 
  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд БОАЖЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Байгаль хамгаалах хаврын аян”-ы талаар мэдээлнэ. 

12.00 цагт

  • Сүхбаатарын талбайд “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг” болно.
  • Үндэсний мэдээллийн төвд “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-аас “Дэлхийн Монгол туургатан” хүүхдийн ардын урлагийн II их наадам зохион байгуулах талаар мэдээлнэ.
  • Монгол ньюс мэдээллийн төвд АН-ын ахмад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт

Үндэсний мэдээллийн төвд “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-аас “Эрүүл мэндийн салбар сэхээнд байна” сэдвээр мэдээлнэ.

13.00 цагт

“Үндэсний мэдээллийн төв”-д Дуучин Ш.Хүрлээ сурагч нас, төгсөлтийн сэдэвт дуунуудаас бүрдсэн “Мөрөөдлийн зүг” тоглолтын талаар мэдээлнэ.

14.00 цагт

  • Хангарди ордонд Нийслэлийн гэр бүлийн элчийн батламж гардуулах ёслол болно. 
  • Ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.

15.00 цагт

ХААИС-д “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос тус сургуулийн оюутнуудтай “Эх орны бахархал, үнэт зүйл” сэдвээр уулзалт зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
  • “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” хурал болно.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Г” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 103 санал өгсөн байна.

Дээшээ