Шинэ Зеланд улсын эрх баригчид “Сайн сайхан амьдрал”-ын мөнгийг дэлхийн улс орнууд дундаас анх удаа улсынхаа төсөвт суулгажээ. Энэхүү төсвийг ядуурал, гэр бүлийн хүчирхийлэл, иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд зарцуулах талаар тус улсын Сангийн яамны сайд Гранд Робертсон өчигдөр мэдээллээ.
Олон Улсын Валютын Сангийн тооцоолсноор Шинэ Зеландын эдийн засаг 2019 онд 2.5 хувь, 2020 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй байна. Гэхдээ энэхүү эдийн засгийн өсөлт энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй байгааг Робертсон онцолжээ. Шинэ Зеландад амиа хорлолтын түвшин өсөж, орон гэргүй хүмүүсийн тоо ч нэмэгдэж байгаа аж. Тиймээс энэ шийдвэрийг гаргажээ.
Ийнхүү Шинэ Зеланд иргэдийнхээ сайн сайхан амьдрал болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд бүхэл бүтэн төсөв боловсруулсан анхны барууны улс болж байна. Энэ төсвийн дагуу яамдууд ч бодлого боловсруулах шаардлагатай. Тус улсын эрх баригчид 2019 оны төсвөө тавдугаар сарын 30-ны өдөр албан ёсоор зарлах юм байна.
Робертсон эхний ээлжид өндөр хамгаалалтад байдаг шоронгийн хоригдлуудыг дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүйн тул сэргээн хүмүүжүүлэх хөтөлбөрт дээрх төсвийн зарим мөнгийг зарцуулах талаар дурдлаа. Харин сөрөг хүчний үндэсний намынхан энэхүү шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь тэд олон нийтийн үйлчилгээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтад илүү их хөрөнгө зарцуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: Guardian