Өнөөдөр дараах бүсүүдэд ЗАМ ХААЛТТАЙ байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-18 11:33 GMT+8

Өнөөдөр “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн болж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнийг 07-17 цаг хүртэл хаана.

Дараах замууд хаалттай байна: 

  • Бага тойруу,
  • Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн  зам хүртэлх авто зам,
  • Сөүлийн гудамж,
  • Бээжингийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Хөх тэнгэрийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлана.

Дараах гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулна.

Тодруулбал,

  • Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, 
  • Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр” зогсоолуудаар,
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар,
  • Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр”  худалдааны төв, “Нарны титэм”-ийн зогсоолуудаар,
  • Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар  үйлчилж 17.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 735 санал өгсөн байна.

Дээшээ