Нагац ахдаа хуруугаа тасдуулсан охинд хуруу залгах мэс засал хийлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-15 15:04 GMT+8

51 настай эрэгтэй согтуугаар дүүгийнхээ долоон настай охины хурууг тасадсан балмад хэрэг гарсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн. Өчигдөр орой 23.00 цагийн үед ГССҮТ-д хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тайрагдсан, халуун усанд гуя нь түлэгдсэн байдалтай  хүргэгдэн иржээ.

Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн эмч Д.ДаваажаргалХүүхдийн хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан байдалтай ирсэн. Охинд өчигдөр орой яаралтай мэс засал хийж, баруун гарын нэг, хоёрдугаар хурууг залгах мэс засал хийлээ. Өглөө үргэлжлүүлэн мэс засал хийсэн бөгөөд охины гурван хуруу сэргэх магадлал 80-90 хувьтай. Хурц ирмэгтэй зүйлээр тасалсан учир хуруу сэргэх магадлалтай. Нэг хуруу нь нөхөн сэргэх боломжгүй гэмтэл үүссэн байна гэж мэдээлэв. 

Охины эмчилгээг хагалгааны дараа Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 848 санал өгсөн байна.

Дээшээ