Нэг сая ам.доллартой бол америкт баянд тооцогдохоо больсон бололтой. Чарльз Швабын жил бүрийн судалгаанаас үзэхэд асуулгад оролцсон хүмүүс баян гэж хэлэхийн тулд дунджаар 2.3 сая ам.долларын хөрөнгөтэй байх ёстой гэж хариулсан аж. Энэ нь АНУ-ын өрхийн дундаж орлогоос 20 дахин илүү хөрөнгө юм. Гэхдээ өмнөх хоёр жилийн дундаж болох 2.4 саяас жаахан доошилжээ. Нас ахих тутам хөрөнгө арвиждаг нь мэдээж. Их төрөлтийн үеийнхний (одоо 55-73 настай) чинээлэг гэж үздэг хөрөнгийн дундаж хэмжээ 2.6 сая ам.доллар байгаа нь мянганы үеийнхний таамгаас 35 хувиар дээгүүр байгаа юм.
Харин санхүүгийн хувьд таатай нөхцөл гэж үздэг орлогын хэмжээ нэлээд доошилсон байна. Уг үзүүлэлтийн дундаж хэмжээ 1.1 сая ам.доллар байгаа бол зөвхөн Z үеийнхэн (9-22 насныхан, швабын судалгаанд 18-22 гэж тооцсон) нэг саяас доош хөрөнгийг нэрлэжээ. Швабын судалгаанд америкийн өнцөг булан бүрээс 21-75 насны 1000 хүн хамрагдсан бөгөөд америкчуудын үл хөдлөх сонирхох байдлыг харуулав. Бүх насныханд “гэнэт нэг сая ам.доллартой болбол юунд зарцуулах вэ?” гэсэн асуулт тавихад хамгийн түгээмэл хариулт нь орон сууц гэсэн байв.
Их төрөлтийн үеийнхний (одоо 55-73 настай) чинээлэг гэж үздэг хөрөнгийн дундаж хэмжээ 2.6 сая ам.доллар байгаа нь мянганы үеийнхний таамгаас 35 хувиар дээгүүр байгаа юм.
Мянганыхан бас агуулгатай санал зөрсөн хариу өгсөн байна. Тухайлбал тэдний дөрөвний гурав нь хувийн баялгийн тодорхойлолт нь долларын тооноос илүүтэй хүн яаж амьдарч байгаагаар хэмжигдэнэ гэж үзжээ. Гэхдээ тэдний 60 хувь нь 10 жилийн дотор баяжна гэж төлөвлөж байгаа тул санаа зовох зүйл алга гэв. Бас нэг сонирхолтой зүйл нь мянганыхан баяжих зорилгодоо хүрэхийн тулд нийгмийн сүлжээн дэх найз нарынхаа постыг тоохгүй байх ёстой гэсэн байна. Учир нь тэдний хувьд виртуал шунал хүсэл тусдаа асуудал болсон бололтой.
Судалгаанаас үзэхэд нийгмийн сүлжээнд хэт цаг зарах нь (таны мөнгийг хялбархан татаж авдаг) мөнгөний менежментэд хамгийн муу нөлөө үзүүлдэг гэнэ. Нийгмийн сүлжээ зардал их гарсаар байна. Жишээ нь, гуравдугаар сард Instagram компани шууд худалдан авалт хийж болдог Checkout хэмээх аппликейшн туршилтын журмаар нээсэн нь жижиглэн худалдаачдаар дамжуулалгүй хэрэглэгчийн халаасыг нимгэлэх арга юм.
Асуулгад оролцсон америкчуудын 59 хувь нь цалингаас цалингийн хооронд амьдардаг гэж хариулжээ. Эдийн засаг сайжирч, ажил эрхлэлт нэмэгдсэнээр хэрэглэгчид өрөө төлөх мөнгөтэй байгаа ч АНУ-ын банкууд машин ба орон сууцны зээлтэй харьцуулахад кредит картаас алддаг мөнгөний хэмжээ сүүлийн 10 жилд үзэгдээгүй хэмжээнд хүрснийг мэдээлсэн. Иймээс сүүлийн зээлээ төлж дуустал америкчууд хэр баян бэ гэдгээ бодох сөхөөгүй байх болов уу.