Орон сууцны үнийн ерөнхий индекс дөрөвдүгээр сард 1.054 нэгж болж, өмнөх сараас 0.38 хувиар буурлаа. Үүнд шинэ орон сууцны үнийн өсөлт саарсан нь гол нөлөө үзүүлсэн бол хуучин орон сууцны үнэ өмнөх сард бага зэрэг өсжээ.
Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.62 хувиар өссөн талаар “Тэнхлэг зууч” компани мэдээллээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 1.252 нэгж болсон нь өмнөх сараас бага зэрэг буурсан боловч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.85 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0.982 нэгж байгаа нь өмнөх сараас 0.51 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.76 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дөрөвдүгээр сарын мэдээллийг гаргахдаа Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4498 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.