“Nissan Motors”-ийн орлого сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-05-15 17:00 GMT+8

“Nissan Motors”-ийн өнгөрсөн жилийн ашиг 318 тэрбум иен болж, сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрлээ. 

Түүнчлэн тус компани сүүлийн 10 жилд анх удаагаа ногдол ашгаа бууруулсан нь хөрөнгө оруулагчдад хүндхэн туссан байна. Учир нь “Nissan Motors” компани гүйцэтгэлээс үл хамааран ногдол ашгаа нэмэгдүүлсээр ирсэн юм.

Энэхүү уламжлал байхгүй болсноор хувьцааных нь ханш түүхэн доод хэмжээнд хүрэх магадлалтай байгааг ажиглагчид онцоллоо. “Nissan Motors”-ийн Гүйцэтгэх захирал үйл ажиллагаагаа сэргээх үүднээс 4800 ажлын байр цомхотгож, автомашины загварыг шинэчилж, АНУ дахь борлуулалтад илүү анхаарах төлөвлөгөөтэй байна.

Б.Төгсбилиг | @TugsbiligB

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 908 санал өгсөн байна.

Дээшээ