2019 оны эхний улиралд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болов.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд салбаруудын үзүүлсэн нөлөөг харвал 8.6 хувийн 3.5 пункт нь уул уурхай, олборлолтын салбар, 1.6 пункт нь бөөний болон жижиглэн худалдаа, 1.8 нь үйлчилгээний бусад салбараас бүрдсэн байна. Үүнээс гадна бүтээгдэхүүний цэвэр татвар 0.8 пункт, тээвэр, мэдээлэл холбооны салбар 0.6 пунктыг нь бүрдүүлжээ.
Монголбанк 2019 оны эдийн засгийн өсөлтийг 6.9 хувь гэж таамагласан бол Азийн хөгжлийн банк 6.7 хувь, Дэлхийн банк 7.2 хувиар өснө гэсэн тооцооллыг танилцуулаад байна.
Эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх гол хүчин зүйлсийн тухайд эрдэс бүтээгдэхүүнтэй холбоотой гэсэн хариултыг 90 орчим хувь нь өгсөн юм. Тухайлбал, эрдэс бүтээгдэхүүний үнэ өндөр байх, экспорт, бүтээгдэхүүний цэвэр татвар, төсвийн хөрөнгө оруулалт, хэрэглээ зэрэг нь дотоодын эдийн засгийг дэмжинэ гэж үзжээ.
Б.Бямбасүрэн| @byambasuren_b