2019 оны I улиралд Их Британид эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин 3.7 хувь болж буурсан нь 1971 оноос хойш буюу сүүлийн 48 жилийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болж байна.
Түүнчлэн энэ оны эхний гурван сард эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхэлсэн цаг өсжээ. Мөн цалин хөлс дунджаар 3.3 хувиар нэмэгдсэн нь ажил эрхлэлтийг дэмжсэн гэж шинжээчид үзэж байна. Харин эрэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин сүүлийн таван жилд долоон хувиас 3.9 хувь болж буурчээ.
Хэдий тийм боловч BREXIT-ийн тодорхойгүй байдалтай холбоотойгоор Их Британид бизнесүүд өөр улс орон руу үйл ажиллагаагаа шилжүүлж эхэлснээр хөдөлмөрийн зах зээлд сорилтууд тулгарч, дунд хугацаанд ажилгүйдлийн түвшин 7.2 хувьд хүрч өснө гэж Английн Төв банк таамаглаж байгаа аж. Одоогоор хөдөлмөрийн зах зээл BREXIT-ийн эрсдэлд илүү уян хатан байгааг Их Британийн Үндэсний статистикийн газар мэдээллээ.
С.Өлзийбуян | @ulziibuyan13