ҮНДЭСНИЙ БӨХ: Аймгийн начингуудын барилдааны шилдэг 10

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-15 17:55 GMT+8

Аймгийн начин болон шилдэг сумын заануудын зургаа дахь удаагийн барилдааны шилдэг 10-ыг хүргэж байна.

  1. Д.Алтанцоож – Т.Төгсдөлгөөн. Их шөвгийн тунаа. Даваасүрэнгийн Алтанцоож дархан мэхээрээ давж, үзүүрт шалгарсан юм.
  2. Х.Бумбаяр – Д.Батбаатар. Энэ хавар тун сайн барилдаж буй Хишигдаваагийн Бумбаяр, Шилүүстэйн Батбаатарыг хонгодож цацан, тун чимээтэй орхив.
  3. Э.Бат-Эрдэнэ – Э.Мөнх-Эрдэнэ. Эрдэнэбаярын Бат-Эрдэнэ, Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ нар нэгийн даваанд таарав. Дорнод аймгийн начин Бат-Эрдэнэ тун эвгүй барилдаантай  бөх гэдгээ харуулж давсан барилдааныг онцолж байна.
  4. Г.Баярсайхан - Л.Энхсаруул. Баянхонгорын сагсчин залуу Увс аймгийн начинг Энхсаруулыг давхар хамчихав.
  5. Д.Алтанцоож – М.Амарсанаа. Мөнхцэнгэлийн Амарсанаа энэ хавар бэлтгэл сургууль, барилдаан тун ч цэгцтэй байгаа. Гэсэн ч Д.Алтанцоож нягтарсаар давсан билээ. Энэ хоёр бөхийн хэн давсан нь түрүүлэх магадлалтай байлаа.
  6. Д.Алтанцоож – Ц.Бямба-Отгон. Сумын цолтнуудын барилдааны шилдгүүд гурвын даваанд тунав. Хэнтийн Алтанцоожийн чухал даваануудын нэг энэ байлаа.
  7. С.Амартүвшин – С.Цогтбаатар. Өмнөговийн аралтай начин тун ч бяртай байв. Сампилын Цогтбаатарын мэхийг тун ч төвөггүй хариулсан билээ.
  8. Б.Бямбадорж – Э.Лхамхүү. Дүү нар нь сайн барилдаж буй ах нар дөрвийн даваанд оноолт таарав. Батжаргалын Бямбадоржийн тун ч төвөггүй давхар хамсан юм.
  9. Д.Алтанцоож – Б.Бямбадорж. Давхар хамдаг начин, Даваасүрэнгийн Алтанцоожтой тавын даваанд туналаа. Хайнаа хагалах барилдаанд Хэнтийн залуу давсан юм.
  10. Т.Төгсдөлгөөн – Г.Цоггэрэл. Говь нутгийн гойд барилдаант начин, Увс нутгийн уран барилдаант начинтай оноолт таарав. Аралтай нь илүүрхдгийн жишээг Төгсдөлгөөн харуулав. 

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 903 санал өгсөн байна.

Дээшээ