Төрийн соёрхолт яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэн газарт яруу найргийн наадам болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-16 10:25 GMT+8

-Төрийн соёрхолт, яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 90 насны ой тохиож байна-


Төрийн соёрхолт, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн мэндэлсний 90 насны ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан арга хэмжээ өнгөрсөн гуравдугаар сарын 19 буюу найрагчийн төрсөн өдөр нээлтээ хийж, он дуустал үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Завхан аймгийн Алдархаан, Улиастай сумын зааг дахь Тасархайн бууц хэмээх газарт зургаадугаар сарын 6-7-нд "Очирваанийн эх эгшиглэн" яруу найргийн наадам зохион байгуулах гэж байна. Энэ наадамд бүтээлээ сойх найрагчид сүүлийн таван жилд яруу найргийн номоо хэвлүүлсэн байх шалгуур тавьжээ.

Шаардлагыг хангаж буй зохиолчид тавдугаар сарын 27-ны дотор уралдаанд оролцох бүтээлээ өөрийн танилцуулгын хамт Монголын зохиолчдын хороо болон 21 аймгийн Зохиолчдын нэгдэлдээ илгээнэ.  

Завхан нутгаас төрсөн Төрийн соёрхолт, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж тэргүүтэй комисс уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулан, яруу найргийн наадамд оролцох зохиолчдод урилга хүргүүлэх юм байна. 

"Шүлгийн ном гаргасан эсэхийг үл харгалзан наадамд ирсэн найрагчдын дунд газар дээр нь шүлэг зохиох бас нэг тэмцээн бий. Энэ уралдаанд уншсан шүлгүүдээр "Явуугийн бууцанд төрсөн шүлгүүд" нэртэй ном гаргана" гэж наадмыг зохион байгуулагч Завхан аймгийн Засаг даргын орлогч мэдээлэв. 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 903 санал өгсөн байна.

Дээшээ