Техасын A&M их сургуулийн Инфинити Такер гэх залуу 2019 оны “SEC Track & Field” 400 метрийн гүйлтийн тэмцээнд ялалт байгуулжээ. Тэр эцсийн мөчид яг л супермен шиг үсрэн барианд орж, өрсөлдөгчөө ялсан юм.
Уралдаан дуусах мөч ойртсон байлаа. Такер болон түүний багийн Роберт Грант хоёул зэрэгцэн гүйж байсан ч тэр гэнэт усанд шумбаж буй мэт үсэрчээ. Такер 49.38 секунд, түүний өрсөлдөгч 49.47 секундэд барианд орсон байна.
Тэр “Би болон манай багийн хамтрагч хоёул энэ ялалтын төлөө их хөдөлмөрлөсөн. Би ялагч болсондоо маш их баяртай байна. Бидний оюун санаанд аль болох багтаа их оноо авах хүсэл эрмэлзэл байсан” хэмээн “Aggies” вэбсайтад ярьжээ.
Түүнчлэн Такер барианд орох мөчид ээжийнхээ тухай боджээ. Тэрээр уралдаанд ялж, ээжийгээ баярлуулахыг маш их хүссэн гэнэ. Учир нь түүний ээж гурван хүүхдээ өсгөн, илүү цагаар ажиллаж, тэднийг юугаар ч дутаахгүй өсгөж байгаа аж.
Техасын A&M их сургуулийн дасгалжуулагч тэмцээний дараа Такерийг усанд сэлэлтийн тамирчин болжээ хэмээн хошигносон байна.
Эх сурвалж: Business insider