Хятадад “Wikipedia” цахим нэвтэрхий толийг хоригложээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-16 10:55 GMT+8

Хятадад дөрөвдүгээр сараас хойш “Wikipedia” цахим хуудсыг бүх хэлээр ашиглах хувилбарыг хориглосон тухай “Wikimedia” сангаас албан ёсоор мэдээлжээ.  

Интернет хяналт шалгалтын судлаачдын олж тогтоосноор Хятад улсаас хандах боломжгүй сайтуудын жагсаалтад “Wikipedia" орсон байдаг.

Өмнө нь тус улсын эрх баригчид нэвтэрхий толины Хятад хэл дээрх хувилбарыг ашиглахыг хориглосон бөгөөд хязгаарлалтыг өргөжүүлсэн нь энэ аж.

“Wikimedia” сангийн мэдэгдэлд дурдсанаар “Бид дөрөвдүгээр сарын сүүлээр Хятад улсад цахим нэвтэрхий толийг ашиглах боломжгүй болсныг олж тогтоосон. Дотоодын сүлжээнд хяналт шалгалт явуулсны дүнд тус улсад “Wikipedia” цахим хуудасны бүх хэл дээрх хувилбарт нэвтрэхийг хориглосон гэдгийг албан ёсоор баталгаажуулж байна” гэжээ.

Дэлхийн олон улс оронд чөлөөтэй нэмж засвар оруулах боломжтой тус цахим хуудсыг хориглосон байдаг. Тухайлбал, 2017 онд Турк, энэ жил Венесуэл улс “Wikipedia”-г хэрэглэхээс татгалзжээ.       

Эх сурвалж: BBC 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 788 санал өгсөн байна.

Дээшээ