Владимир Путин Иран улсыг цөмийн гэрээнд үлдэхийг зөвлөв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-05-16 14:40 GMT+8

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны удирдагчдaд хандан "АНУ-аас үл хамаарч цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээнд хэвээр үлдэх"-ийг уриаллаа.

2015 онд байгуулсан цөмийн гэрээнээс АНУ гарахаа зарласантай холбогдуулан Владимир Путин лхагва гарагт мэдэгдэл хийлээ. АНУ гэрээнээс гарахад Европ юу ч хийж чадахгүй гэдгийг тэрбээр онцлоод “Иран улс гэрээнд үнэнч хэвээр үлдэхгүй бол бүгд Ираныг буруутгах болно” хэмээжээ. Мөн “ОХУ цаашид гэрээнд зуучлах үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа ч өөрсдөөс нь бүрэн хамааралгүй зүйлийг зохицуулж чадахгүй болох”-ыг онцолсон байна. Түүнчлэн Ираны асуудалтай холбоотойгоор ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд байр сууриа илэрхийллээ.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас “Бид үүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеод маш тодорхой ойлгуулсан. Хамгийн дээд түвшний шахалт нөхцөл байдлыг дордуулдаг эрсдэлтэй байдаг. Үүнийг бид сүүлийн хэд хоногт болсон хорлон сүйтгэх ажиллагаанаас харлаа. Аюул бодитой оршиж байна. Түүнчлэн энэ бүс нутгийн нөхцөл байдлыг харвал бид нэг зүйлийг огтхон ч хүсэхгүй. Нэмэлт өдөөн хатгалга. Иймд бидний зүгээс ийм зүйл болгохгүйн тулд бүх арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн байна.

Б.Төгсбилиг | @TugsbiligB

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 903 санал өгсөн байна.

Дээшээ