“Alibaba” группийн борлуулалтын орлого гуравдугаар сарын 31-нээр эцэслэсэн санхүүгийн жилд 51 хувиар өсөж, 376.8 тэрбум юань хүрлээ.
Орлого нь өсөхөд онлайн худалдааны орлого 54 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Мөн клауд үйлчилгээний бизнес эрчимтэй тэлж байгаа нь дэмжлэг болсон байна. Тус компанийн орлого энэ онд 500 тэрбум юань хүрч өснө гэж удирдлагууд нь таамаглаж байгаа аж. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан өрнөж байгаа энэ үед “Alibaba” группийн орлого шинжээчдийн таамгаас давжээ. Мөн удирдлагууд нь дотоодын зах зээлд эзлэх байр сууриа тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодлого баримталж байна.
С.Өлзийбуян | @ulziibuyan13