Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сүрьеэ өвчнөөс сэргийлэх шинжилгээг эрсдэл өндөртэй хүмүүсийн дунд тогтмол хийдэг байна. Нэг ангид суух хүүхдийн нягтрал их байгаа учир ерөнхий боловсролын сургуулиудад, гэр оронгүй хүмүүс, хорих ангиудаар мэргэжлийн эмч нарын баг явж шинжилгээ хийх, орчин үеийн зөөврийн рентген аппаратаар үзэж, газар дээр нь оношлох болжээ.
"Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 4000 хүн сүрьеэгээр шинээр оношлуулдаг бол 2018 онд энэ тоо бага зэрэг буурсан. Манайд сүрьеэгээр шинээр оношлуулах хүний тоо буурч, хожуу оношлуулж, өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байна" гэж ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албаны их эмч Д.Наранзул ярив. Түүнээс сүрьеэгийн халдварын талаар цөөн асуултад хариулт авсан юм.
-Сүүлийн хэд хоногт дунд сургуулиудад сүрьеэгийн нянгийн халдвартай хүүхэд олноор оношлуулж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж, хүмүүс айдастай байх шиг байна?
-Айх зүйл байхгүй, сүрьеэ бүрэн эмчлэгддэг. Сүрьеэ бол дэлхийд хамгийн анх бүртгэгдсэн халдварт өвчин. Монголд төдийгүй бусад улс орнуудад ч сүрьеэгийн халдвар байсаар байгаа. Дэлхийн гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвартай гэж үздэг. Манай улсын хувьд сүрьеэгийн халдвар насанд хүрэгчдийн дунд их байгаа учир халдвараас хүүхдүүдээ халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.
Сүрьеэгийн нян -40 хэмд 50 жил хүртэл амьдрах чадвартай, харанхуй, чийглэг бохир орчинд удаан амьдардаг. Тиймээс хувийн ариун цэвэр сахиж, гэртээ өдөр тутам чийгтэй цэвэрлэгээ хийж, цонхоо нээж агаар оруулж байх хэрэгтэй.
-Сүрьеэ удамшдаг уу?
-Удамшдаггүй. Сүрьеэтэй хүнтэй хамгийн ойр байгаа хүн халдвар авах эрсдэлтэй. Сүрьеэгийн халдварыг хэн ч авч болно. ЕБС-ийн нэг ангийн хүүхдийн тоо олон, нягтрал их байгаа учир агаар дуслын замаар халдвар дамжих эрсдэлтэй. Сүрьеэгийн нян хүний биед байдаг ч бусдад халдвар тараахгүй. Биеийн дархлаа муудахад унтаа нян сэргэж өвчлүүлдэг. Иймд биеийн дархлаагаа сайн байлгахын тулд сайн унтаж амрах, чанартай хоол хүнс хэрэглэх, агаар салхинд алхаж байхыг зөвлөмөөр байна.
-Сүрьеэгээр өвчилсөн үед биед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цэр гарах, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг болон харьяа дүүргийнхээ Сүрьеэгийн диспансерт хандана. Эрт эмнэлэгт хандвал эмчилгээний үр дүн хурдан гарна.
-Халдвараас сэргийлэх талаар Та ямар зөвлөгөө мэдээлэл өгөх вэ?
-Сүрьеэгийн халдвар гар барих, үнсэлцэх, тэврэлдэх, аяга таваг болон бэлгийн замаар дамжихгүй. Сүрьеэгийн халдвар зөвхөн агаар дуслын замаар дамжина. Халдвараас сэргийлэх, халдварыг тархаахгүй байхад хүн бүр анхаарах ёстой. Гудамжинд нус цэрээ хаяхгүй, бие засахгүй байх хэрэгтэй. Өвөл хөлдүү байсан нян хавар гэсэж, салхинд хийсэж орчныг бохирдуулж, халдвар тархах нөхцөл бүрдүүлдэг.
Сүрьеэгийн нян -40 хэмд 50 жил хүртэл амьдрах чадвартай, харанхуй, чийглэг бохир орчинд удаан амьдардаг. Тиймээс хувийн ариун цэвэр сахиж, гэртээ өдөр тутам чийгтэй цэвэрлэгээ хийж, цонхоо нээж агаар оруулж байх хэрэгтэй. Сүрьеэгийн нян халуунд тэсвэргүй. Сүрьеэтэй өвчтөн найтаахад нян орчинд тархаж, агаараар дамжин бусдыг халдварлуулдаг. Иймд олон нийтийн газарт аль болох ханиаж найтаахгүй байх, ханиадтай бол амны хаалт зүүхийг зөвлөж байна.
-Вакциныг хэдэн настайд хийдэг вэ?
-Хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөх, нас барахаас сэргийлж нярайд төрсний дараах 24 цагийн дотор хийдэг. Энэ вакцин нь гэвч сүрьеэгээр халдварлахаас сэргийлэх зориулалтгүй. Насанд хүрэгчид сүрьеэгээс хамгаалах вакцин хийлгэх шаардлагагүй. Харин дархлаагаа л сайн байлгах шаардлагатай.