Хорватад монгол кинонуудаа толилууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-16 17:20 GMT+8

Бүгд Найрамдах Хорват Улсад тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд "Монголын кино өдрүүд" арга хэмжээг зохион байгуулжээ.

Монгол өв соёл, кино урлагийг олон улсад сурталчлан таниулах, хоёр улс хоорондын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг үйл ажиллагааг Монгол Улсаас Хорват Улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг, Хорват Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга К.Бартл, Загреб хотын Засаг даргын орлогч Е.П.Вүкичевич, Хорват дахь Монгол Улсын Өргөмжит консул З.Матеша нар 5 дугаар сарын 13-ны өдөр нээжээ.

Хорват Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний хүрээнд Монголын орчин үеийн кино урлагийн бүтээлүүд болох

  • “Шарга даага” (найруулагч Ч.Хоролдорж),
  • “Хөх толбот хүмүүс” (найруулагч Ш.Доржсүрэн),
  • “Гайхамшигт нислэг” (найруулагч Л.Бат-Амгалан, Ian Allardyce),
  • “Уран хас” (найруулагч У.Ихбаяр),
  • “Алсын Удирдлага” (найруулагч С.Бямба),
  • “Далавч” (найруулагч Б.Ундрам) зэрэг  бүрэн болон богино хэмжээний 6 кино олон нийтийн хүртээл болжээ.

Тус арга хэмжээг кино сонирхогчид төдийгүй Хорват Улсын Соёлын яам, Загреб хотын Соёлын газрын төлөөлөгчид ирж сонирхож, Хорватын томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд сурвалжилсан байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ