Мария Шарапова мөрний бэртлийн улмаас энэ жилийн Францын нээлттэй тэмцээнд оролцож чадахааргүй болжээ. Түүний хувьд хамгийн сүүлд энэ оны 1-р сард нутгийнхаа дэвжээн дээр болсон тэмцээнд оролцсон бөгөөд 2-р сард мөрөндөө жижиг хэмжээний мэс ажилбар хийлгэсэн юм. Түүний гэмтэл эдгэж, бэлтгэл хийж эхэлсэн ч албан ёсны тэмцээнд оролцоход өөрийгөө бэлэн биш гэж үзжээ.
Энэ жилийн Францын нээлттэй тэмцээн 2019 оны 5-р сарын 26-нд эхэлж 6-р сарын 9-нд өндөрлөнө. Шараповагийн хувьд 2012, 2014 онуудад Францын нээлттэй тэмцээнд түрүүлж байсан бол өнгөрсөн жил дөрөвний нэг шигшээд дэлхийн чансааны гуравт бичигддэг Гарбин Мугурузад 6-2, 6-1 харьцаатай хожигдсон билээ.
Шарапова энэ жилийн хамгийн эхний их дуулгад амжилт тааруу оролцож, Австралийн теннисчин Эшлей Бартид хожигдсон юм.
Д.Энхбаясгалан