Малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй бол 10 сая вонноор торгоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
М.Жаргал GoGo.mn

2019-05-16 17:12 GMT+8

БНСУ-ын гаалийн мэдүүлэх хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй гадаадын иргэдийг 10 сая хүртэл воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.

Африкийн тахал буюу гахайн халдварт өвчин /African swine fever/-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээ 2019 оны зургаадугаар сарын 1-нээс эхэлнэ.

Ялангуяа БНХАУ, Вьетнам, Монгол Улсаас уг вирус орж ирэх магадлалтай бүс гэж үзэж байгаа тул эдгээр орноос ирж буй зорчигчдод хийх хорио цээрийн шалгалтыг чангатгах ажээ. 

Иймд БНСУ-д зорчих иргэд мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч явахгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ