Энэ улиралд түрүүлэх хамгийн их магадлалтай гэж яригдаж байгаа Голдэн Стэйт Уорриорс баг лигт хамгийн хүчирхэг урд шугамны хамгаалагчдын хослолтой багуудын нэг болох Портланд Трэйл Блэйзерс багтай өрнөд бүсийн аваргын төлөө цувралыг үргэлжлүүлж байгаа билээ. Тэгвэл Голдэн Стэйт багийн довтлогч Кэвин Дурант цувралын гурав болон дөрөв дэх тоглолтод, төвийн тоглогч Дэмаркус Казинс бүтэн цувралыг өнжинө гэж багийн удирдлагууд мэдээлсэн байна.
Дэмаркус Казинс 4-р сарын 24-нд болсон плэйоффын эхний тойрогт Лос Анжелес Клипперс багтай хийсэн цувралын хоёр дахь тоглолтод зүүн гуяны булчиндаа бэртэл авч талбайг чөлөөлсөн юм. Тэрээр багтайгаа хамт аялан тоглолтуудаар явж шидэлтийн бэлгэлдээ хамрагдаж байгаа ажээ.
Кэвин Дурантын хувьд плэйоффын хоёрдугаар тойрогт Хьюстон Рокетс багтай хийсэн цувралын тав дахь тоглолтын гуравдугаар үед шилбэнийхээ шөрмөсийг сунгаж хувцас солих өрөөрүү явсан юм. Тухайн тоглолтод баг нь 104-99 харьцаатай хожиж цувралд 4-2 харьцаатай тэргүүлэн Хьюстон Рокетс багийн улирал билээ.
Э.Саруултөгс