Багахан хөлсөөр тухгүй аялуулдаг хямд үнийн агаарын зорчигч тээврийн компаниуд алсын аялалд нисэхээр өрсөлдөж эхэллээ. Дэлхийн хамгийн хямд үнийн агаарын тээврийн компани Европ-Aзийн зах зээлд нэвтрэх алхам болгон бизнес ангиллын суудлынхаа үнийг хямдруулав.
Эдүгээ хамгийн холдоо Истанбул хүртэл нисдэг Энэтхэгийн IndiGo компани алсын нислэгийн сүлжээ үүсгэх том төлөвлөгөө боловсруулаад байна. Тус компани ирэх зургаан сарын турш Европын гүнд хүрэх, дундаа ганц зогсолттой нислэгийн шинэ шугам олноор үүсгэх зорилт тавиад байгааг гүйцэтгэх захирал Роножой Дутта Шинэ Делид өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа тайлбарлав.
IndiGo нь хямд үнэ, цаг ягштал баримталдаг нислэг, илүү үйлчилгээ болгоноос төлбөр авдаг тогтолцооныхоо ачаар аравхан жилийн дотор Энэтхэгийн зах зээлийн хагасыг байлдан дагуулсан юм. Ноён Дуттагийн хэтийн төлөвлөгөөнд алсын аяллын бэрхийг даван туулахад нь зорчигчдод туслах, нэмэлт зуушны төлбөр авахаас эхлээд бизнес ангиллын цоо шинэ төрөл үүсгэх хүртэлх олон зүйл багтжээ.
IndiGo нь хямд үнэ, цаг ягштал баримталдаг нислэг, илүү үйлчилгээ болгоноос төлбөр авдаг тогтолцооныхоо ачаар аравхан жилийн дотор Энэтхэгийн зах зээлийн хагасыг байлдан дагуулсан юм.
“Хүн долоо, найман цаг нисэхээр чилж ядардаг. Угаалгын өрөөнд очих нь олширно, байн байн юм идмээр санагдана, ер нь бүх юм өөр болно. Тэгвэл бид бүтээгдэхүүнийхээ дизайныг шинэчилье. Суудал хоорондын зайг ихэсгэх үү, хоол унд, халуун алчуураар ахиухан үйлчлэх үү. Ингээд ирвэл бизнес ангилал болчихгүй гэж үү?” хэмээн захирал ярьж байлаа.
Захирлын санаа Ази, Европын агаарын шугамын зорчигчдод цогц үйлчилгээ үзүүлдэг Singapore Airlines ltc, British Airways, Emirates Airline, Сathay Pacific зэрэг компани ноёрхдог зах зээлийг нурааж болзошгүй. IndiGo-г Азийн хамгийн аварга хямд үнийн компани болж байх үед зарим өрсөлдөгч нь алсын зайн нислэгт азаа үзээд бүтэлгүйтсэн.
Хямд үнийн өөр нэг компани болох Норвегийн Air Shuttle ASA тив хоорондын нислэгийн шугам олноор нь нээгээд үлэмж хэмжээний алдагдал хүлээлээ. Малайзын хямд үнийн AirAsia X Bhd ч Лондон хүрдэг шугамаа удаа дараа нээж, зогсоосны эцэст Азидаа төвлөрөхөөр шийдэв. AirAsia X Bhd одоо ч Осакагаар дайрч Хонолулу нисэж байгаа. Уг хоёр компанийн алсын нислэг нь хөл багтах зай ахиу премиум суудал, хоол, нислэгийн энтертайнмент үйлчилгээтэй.
Singapore Airlines-ын хямд үнийн салбар-Scoot компани Афин, Берлиний чиглэлд нисэж байгаа. Тус компанийн Boeing 787 Dreamliner онгоцны “Scootbiz” ангиллаар зорчигчид хөл шахахааргүй зайтай савхин суудалд тухалж, дахиад нэг цүнх авч орох эрх эдлэхийн зэрэгцээ, нэмэлт энгийн болон алькоголтой ундаагаар үйлчлүүлдэг. Мөн мобайл цахим хэрэгслээ нислэгийн үеэр цэнэглэх, хувийн төхөөрөмжөөрөө киноны стриминг үйлчилгээ авах эрхтэй.
IndiGo-гийн бизнес ангиллын үйлчилгээний цар хүрээ, үнэ өртөг одоогоор тодорхойгүй. Компанид шийдвэрлэх ёстой бусад бэрхшээл ч мундахгүй. Ялангуяа агаарын тээврийн компанийн гол зардал болдог шатахууны асуудал газрын тосны үнэ өсөж буй үед алсын нислэгийн үйлчилгээ нэвтрүүлэхэд ноцтой бэрхшээл болно.
IndiGo нь Шинэ Делигээс Европын Лондон зэрэг хот хүрэх, дундаа ганц зогсолттой нислэгийн шугам эрхлэх төлөвлөгөөтэй. Харин БНХАУ, Вьетнам, Мьянмар, ОХУ руу дундаа зогсолтгүй шууд нислэг үйлддэг.
Тус компани Airbus SE-гийн шинэ загварын хавчиг их биетэй тийрэлтэт онгоцны уртасгасан хувилбарыг худалдаж авахаар яриа хэлэлцээ өрнүүлж байна. Компани “том захиалга” өгөхөөр бэлтгэж байгааг Дутта өгүүлсэн юм.
Дотоодын 53, олон улсын 18 чиглэлд нислэг үйлдэж буй IndiGo шинэ хүчин чадлынхаа тал орчим хувийг олон улсын агаарын шугамд ашиглана.
Анураг Котоки