Филиппиний дунд хугацааны сонгууль Ерөнхийлөгч Родриго Дутерте болон холбоотнуудынх нь илт ялалтаар төгсөх бололтой байна. Үүнтэй уялдан түүний охин Сара 2022 онд тус улсын дээд албыг хаших өндөр магадлалтай болоод байна.
Ерөнхийлөгчийн ууган охин, Давао хотын Засаг дарга Сара Дутерте төрийн тэргүүний албыг залгах дараагийн хүн нь өөрийгөө гэж сүүлийн хэдэн жилийн турш идэвхтэй ойлгуулж ирсэн юм. Филиппиний дунд хугацааны сонгууль нь Ерөнхийлөгчийн охины хувьд PDP-Laban намын дэмжлэг авах таатай боломж болж өглөө. Тэрбээр сонгуульд өрсөлдөхийн оронд Филиппиний Сенатын гишүүний суудалд өрсөлдөгч 12 нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлыг биечлэн удирдах аргаар нийтийн анхаарлыг өөртөө татаж эхэллээ. Одоогийн байдлаар Сарагийн дэмжиж байгаа 10 нэр дэвшигч сонгуульд хошуучилж яваа юм.
“Дутерте охиноо Ерөнхийлөгч болгочих гээд халамжлаад байна” гэж Вашингтон дахь Уилсоны төвийн азийн хөтөлбөрийн орлогч захирал Майкл Кугелман өгүүлсэн юм. Дунд хугацааны “сонгууль хүссэнээр нь өрнөх юм бол дэмжигчдийнх нь байр суурь дараагийн Ерөнхийлөгчийг сонгох цагт хүчирхэгжинэ” хэмээн Кугелман үзэж байна.
Хэдийгээр охин нь эцгээсээ зөөлөн хотын дарга гэдгээ харуулсан ч, Ерөнхийлөгчийн албыг залгамжлах тохиолдолд эцгийнх нь засаглах арга зөөлрөх учир байхгүй.
Дунд хугацааны сонгуулийн ялалт нь мансууруулах бодисын эсрэг ажиллагаагаараа мянга мянган хүний амь авч, сөрөг хүчний улстөрч, сэтгүүлчдийг хайр найргүй халдан довтолдог, засаглалын зөрчилтэй арга бүхий дутертегийн замыг засаж буй хэрэг. Хэдийгээр охин нь эцгээсээ зөөлөн хотын дарга гэдгээ харуулсан ч, Ерөнхийлөгчийн албыг залгамжлах тохиолдолд эцгийнх нь засаглах арга зөөлрөх учир байхгүй.
Сонгуульт хугацаа нь дуусмагц хууль зүйн хүнд нөхцөлтэй учирч болзошгүй Дутертегийн хувьд охин нь Ерөнхийлөгчийн алба залгамжлах нь “хүчирхэг эр”-ийн имижээ бататгах, хатуу бодлогоо хэвээр үргэлжлүүлэхэд тустайг Филиппиний их сургуулийн профессор Жин Пилапил тайлбарлав. “Энэ удаагийн сонгуулийн жинхэнэ ялагч нь Сара Дутерте” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Сара Дутерте 2022 оны сонгуульд ялж чадвал Зүүн өмнөд азийн улсын 27 жилийн түүхнээ гурав дахь эмэгтэй Ерөнхийлөгч болох юм. Охиноо улс орны дээд албан тушаалд тэмүүлэхийг нь Дутерте уг нь дэмждэггүй. Охиных нь хувьд Засаг даргаараа үлдэх нь дээр хэмээн Дутерте ятгаж байжээ. “Ерөнхийлөгчийн алба чамайг гэгээрүүлэхгүй, харин ч сүйдэлнэ гэж би олны өмнө охиндоо анхааруулсан” хэмээн Филиппиний удирдагч даваа гарагт мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
Тавдугаар сарын 14-ний байдлаар Сенатын сонгуульд манлайлагч өрсөлдөгчдийн ес нь Дутертегийн талыг баримтлагч улстөрчид байгаа. Нэгэнт тодорхой болсон Сенатын 12 суудлыг эзлэгчид дотор Дутертегийн хуучин туслах Бонго, хар тамхины эсрэг зарласан дайныг нь дэмжигч, цагдаагийн албаны тэргүүн Рональд Дела Роза нар орж бий.
Энэхүү сүр дуулиант ялалтын дараах гурван жилийн турш Дутерте Сенатын засаглалын эрх мэдлийг хязгаарлахад хүчээ дайчлах болно.
Дунд шатны амжилттай өрсөлдсөн Сенатын хоёр эмэгтэй гишүүн байгаагийн нэг нь бие даасан нэр дэвшигч Грэйс По, нөгөө нь Дутертегийн холбоотон Синтиа Виллар юм. Урьд нь 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Дутертед ялагдсан Синтиа Виллар 2022 онд дахин өрсөлдөх магадлал их байгаа. Дараагийн удаа ялья гэж бодож байгаа бол Виллар стратегиа өөрчлөх ёстой хэмээн Филиппиний их сургуулийн профессор Арьес Аругвай үзэж байна.
Андрео Калонзо