ЭНЭ ӨДӨР: Ирээдүйн Wall Street байгуулагджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-17 10:40 GMT+8

Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1792 оны тавдугаар сарын 17. Нью Йоркийн хөрөнгийн биржийг байгуулав

1792 оны энэ өдөр үнэт цаас худалдаалагч, наймаачид нийлсэн 24 хүн нэгдэн “Баттонвүүдийн гэрээ”-г байгуулсан нь ирээдүйн “Wall Street”-ийн эхлэл байв. Тэд үнэт цаасны арилжааг нэгдсэн газар төвлөрүүлэх хүслийнхээ дагуу хоёр үндсэн зүйл бүхий гэрээг Нью Йорк хотын 70-р Уолл гудамжинд буюу “70 Wall Street”-д байгуулсан юм. Тухайн газрыг “Нью Йоркийн хөрөнгийн бирж” хэмээн нэрлэж, сүүлдээ “Wall street” болсон бөгөөд гэрээнд “брокерууд зөвхөн өөр хоорондоо наймаа хийнэ” гэсэн заалт байдаг аж.

1939 оны тавдугаар сарын 17. Анх удаа бейсболын тоглолтыг шууд дамжуулав

Хойд Америкийн бейсболын холбооны “Major League Baseball” тэмцээн 1930-аад оны сүүлээр ихээхэн алдартай болж ирсэн. Энэ үед үзэгчдийн тоо нэмэгдэж цэнгэлдэхэд багтаж үзэж чадахгүй болсон тул телевизээр үзэх сонирхолтой болов. Улмаар 1939 оны энэ өдөр анх удаа бейсболын тоглолтыг шууд дамжуулжээ. “Принстон” талбай дээрээ “Колумбиа”-г 2:1 ээр хожсон уг тоглолтыг NBC телевиз Нью Йорк хот дахь W2XBS баазаасаа орон даяар цацсан байна. Тоглолтын тайлбарыг Билл Стерн, Досон Фарбер Жр нар газар дээрээс нь хийсэн юм.

2004 оны тавдугаар сарын 17. Массачусетс муж ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөв

АНУ-д ижил хүйстний гэрлэлтийн түүх 1970-аад оноос эхлэлтэй. Тухайн үед хэд хэдэн муж энэ тухай хэлэлцэж байсан ч шийдэлд хүрэлгүй няцаагдаж байсан юм. Харин 2004 оны хоёрдугаар сарын 12-нд нэгэн ижил хүйстэй гэр бүлийн хуримын ёслол Сан Франциско хотод болж хотын захирагч Гэвин Ньюсом ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хүсэлтийг мужийн захирагчид илгээжээ. И

йнхүү тухайн оныхоо тавдугаар сарын 17-ны энэ өдөр Массачусетс муж ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн АНУ-ын анхны муж болсон байна. Мөн гэрлэлтээ хийсэн Дель Мартин, Филлис Лион нар анхны ижил хүйстэн гэр бүл болсон юм.

Эх сурвалж: Onthisday.com

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ