УИХ дахь МАН-ын бүлгээс МАН-ын Хяналтын хороог УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрээ дахин хуралдаж хүчингүй болгох талаар ярилцах хүсэлтийг албан ёсоор тавьжээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж намын дүрмийн дагуу асуудал ярьсан байна. Хурлаар Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг шийдвэр гаргасан юм байна гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллээс ойлголоо. УИХ дахь намын бүлэг энэ шийдвэрийг буруу гэж үзэж байна. Би ч гэсэн МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатартай хоёр ч удаа ярьсан.
Нэгдүгээрт, Ш.Раднаасэд гишүүнийг хөөн хэлэлцэх асуудалд, Д.Дамба-Очир гишүүнд Оюутолгойн компанид бичиг гаргаж өгснөөс үүдэж ийм шийдвэр гарагсан байна. УИХ-ын гишүүн чуулган, байнгын хорооны хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрхтэй. Үүнийхэн төлөө хариуцлага хүлээлгэж болохгүй.
Д.Дамба-Очир гишүүн Оюутолгойд бичиг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй. Шалгуулсан байгууллага хүсэлт гаргасны дагуу бичиг өгсөн юм байна лээ. Би намын хяналтын байгууллагыг энэ шийдвэрээ эргэж харах хүсэлт хүргүүлсэн. Ийм шийд гаргаж, гишүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй байх. Арай хурдан, нотлох баримт бүрдээгүй байхад гоомой шийдвэр гаргасан юм биш биз гээд Намын Хяналын хороог дахин хуралдаж энэ асуудлыг авч үзээч ээ, УИХ-ын гишүүнийг үг хэлж, байр сууриа илэрхийлсний төлөө, байнгын хорооны даргыг албаэ бичиг явуулсны төлөө ийм шийдвэр гаргаал байвал цаашид УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах уу гэдэг асуудал яригдана.
Намын эв нэгдэлд харш, намын бодлого шийдвэрийг эрс зөрчсөн, хууль зөрчсөн нь тогтоогдсон үед арга хэмжээ авна. Түүнээс биш хэвлэлээр гарсан зүйлийн төлөө арга хэмжээ аваад байвал энэ 64 гишүүнд арга хэмжээ авахуулахгүй хүн байхгүй болж магадгүй" гэлээ. Харин Оюу толгойн дүгнэлтийг ирэх даваа гарагт бүлгийн хурлаар хэлэлцэх юм байна.