БНХАУ цэнэг хураагуурын хаягдлын хариуцлагыг үйлдвэрлэгчдэд оноодог болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-05-17 17:00 GMT+8

Эхэн үеийн цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашины цэнэг хураагууруудын ашиглалтын хугацаа дуусаж байгаа ч өөр зориулалтаар ашиглах боломж мөн нээлттэй байна.

Тухайлбал, тэдгээрийг Японы “7-Eleven”, эсвэл Калифорни дахь цэнэглэгч станцууд болон Европын өрхийн хэрэглээнд ашиглана гэж “BNEF”-ийн шинжээчид онцолж байна. Автомашин, автобусны лити-ион цэнэг хураагуурын ашиглалтын хугацаа дууссанаас хойш дахин 7-10 жил ашиглах боломжтой байдаг аж. Өөрөөр хэлбэл дахин ашиглах шийдлүүдийг олох шаардлага улам бүр нэмэгдээд байна. Учир нь цахилгаан автомашины цэнэг хураагуурын нөөц 2025 он гэхэд 3.4 саяд хүрэх төлөвтэй байгаа юм. Харин 2019 оны байдлаар энэ үзүүлэлт ердөө 55 мянга байгааг “Bloomberg New Energy Finance”-ийн тооцооллоос харж болохоор байна.

Дэлхийн цахилгаан автомашины борлуулалтын тал хувь нь хийгддэг БНХАУ наймдугаар сараас эхлэн цэнэг хураагуурын хаягдлын хариуцлагыг автомашин үйлдвэрлэгчдэд оноодог болох гэж байна. Энэ нь цэнэг хураагуурыг байгальд хаяхаас сэргийлэх зорилготой юм.

Европын Холбоонд энэ төрлийн зохицуулалт байдаг төдийгүй АНУ-ыг ч мөн удахгүй ижил арга хэмжээ авна гэсэн хүлээлт давамгайлж байна. “General Motors”, “BMW”, “Toyota Motor” болон “BYD” компаниуд цэнэг хураагуурын хоёрдогч зах зээл бий болгохоор ажиллаж байгаа ажээ. Энэ нь компаниудад нэмэлт орлого авчрах боломжтой төдийгүй цахилгаан автомашины өртгийг бууруулах боломж бий болгох юм.

Харин дотоодын зах зээлийг харвал Улаанбаатарт байгаа цэнэг хураагуурын хаягдлыг цуглуулж байгаа талаар “Toyota Sales Mongolia” компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Масато Такаока

"Toyota Sales Mongolia"-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши

Б.Төгсбилиг | @TugsbiligB

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 157 санал өгсөн байна.

Дээшээ