ҮНДЭСНИЙ БӨХ: Р.Пүрэвдагва, О.Хангай нар таван удаа таарч барилджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-17 14:25 GMT+8

Өнөө жилийн сар шинийн түрүү бөх, улирлын манлай бөх О.Хангай нар том барилдаанд долоон удаа таарч барилджээ. Энэ цаг үеийн шилдэг хоёр хүчтэн монгол бөхийн өргөөнд, цэнгэлдэхэд, хүй долоон худагт, буянт ухаагийн спортын ордонд таарч хүч үзэж байсан юм.  

2013.09.29-ТВ9 телевизийн 10 жилийн ойн барилдаан. Зургаагийн даваанд улсын начин Р.Пүрэвдагва аймгийн арслан О.Хангайтай тунав. Залуу начин суганд нь сэжиж өргөн давлаа. Р.Пүрэвдагва их шөвөгт П.Бүрэнтөгст давхар хамуулж унажээ.

2013.12.29-Ерөнхийлөгчийн цомын төлөө чансаа өндөр 128 бөхийн барилдааны хоёрын даваанд оноолт таарав. О.Хангай зүүн хөлийг нь авч давлаа. О.Хангай дараагийн даваанд Б.Сангисүрэн начингийн аманд очиж унав.

2014.03.23-Улсын заан цолны хүндэтгэлийн барилдааны тавын даваанд дахин туналаа. Р.Пүрэвдагва начин хонгодож хөөхөд нь аймгийн арслан дагуулаад мушгичихлаа.

2017.05.27-Цэнгэлдэхэд болсон аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны зургаагийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан О.Хангайтай тунав. О.Хангай баруун талдаа мордон хаяж тооны харьцааг 3:1 болгов. Энэ барилдаанд О.Хангай түрүүлж, хэдхэн хоногийн ард улсын харцага болов.

2018.03.17-Монгол цэргийн баяраар зургаагийн даваанд гурван бөхөөс Р.Пүрэвдагва арслан амлачихав. Улсын арсланг давхар дээрээс түрж хөөхөд нь дагуулаад мушгичихлаа. Энэ барилдаанд мөнл О.Хангай харцага түрүүлэв.

2018.08.05-Хүй долоон худагт болсон Хүрээ цам даншиг наадмын тэргүүн байрын төлөө шалгарав. Р.Пүрэвдагва дөрөв дараалан түрүүлэх эгзэгтэй мөч байсан юм. Шийдвэрлэх даваанд Р.Пүрэвдагва өхийлдөх мэхээрээ давж даншигийн дархан аварга болов.

2018.12.29-Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдаанд хоёр дахиа таарав. Өмнө нь хоёрын оноолтод таарч байсан бол энэ удаа тавын даваанд тунав. Улсын харцага О.Хангай элэг бүсэ сэнжигнээс дунгуйлдчихлаа. Тооны харьцаа ингээд 5:2 болжээ. Нэг удаа тэргүүн байр булаалцалдаж, нэг удаа оноолтоор таарч, нэг удаа арслан амлаж, дөрвөн удаа тунаж байсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 397 санал өгсөн байна.

Дээшээ