ҮНДЭСНИЙ БӨХ: Аварга цолны хүндэтгэлийн барилдааны түүх

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-17 16:50 GMT+8

Монгол улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан ирэх 26-ны ням гарагт МБӨ-нд болно. 1996 онд Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газар анхлан санаачилж зохион байгуулсан энэхүү барилдаан өнөө жил 24 дэх жилдээ болох гэж байна. Хамгийн анхны барилдаанд улсын аварга О.Балжинням түрүүлж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын алдартнууд тэргүүлж байлаа. Б.Гантогтох гарди, улсын харцага Т.Мөнгөнцоож, улсын начин Л.Наранбаатар нар энэхүү барилдааны хишгийг хүртэж байв.

Өнөө жил алдарт даян аварга Нацагийн Жамъяаны нэрэмжит болгон зохион байгуулж байна. Их аваргын мэндэлсний 120 жилийн ой өнөө жил тохиож байгаа бөгөөд 100 жилийн ойд нь улсын дархан аварга зээ хүү Г.Өсөхбаяр нь түрүүлж, 110 жилийн ойг төрсөн Архангай нутагт нь хийж байсан түүхтэй. Аваргуудын нэрэмжит барилдааны үеэр Н.Жамъяан аваргын нэрэмжит шагналыг олгодог бөгөөд С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар хүртэж байсан нь нүдээ олсон шагнал гэдгийг баталгаа юм.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ