UFC: МкГрегорт үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болголоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-17 16:15 GMT+8

Холимог тулааны од Конор МкГрегор өнгөрсөн 3-р сард Миами дах нэгэн зочид буудлын гадна өөрийнх нь зургийг дарсан хүний гар утсыг булаан авч эвдсэн хэрэгт холбогдоод байсан билээ. Тэгвэл энэ долоо хоногт болсон сонсголоор тэрхүү хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.

Сонсголын үеэр Конор МкГрегорыг шүүхэд дуудсан Ахмед Абдирзак нь анх өгсөн мэдүүлгээ өөрчилсөн, дуудсан цагт ирж байцаалт өгөөгүй, сонсгол дээр өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөөгүй зэрэг баримтууд дээр үндэслэн Конор МкГрегорын гэм буруутай гэдгийг тогтооход хангалттай нотлох баримт байхгүй гэж үзжээ. Улмаар тус хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Октагоны гадуурх амьдралаараа байнга олны анхаарлыг татдаг МкГрегор өнгөрсөн 3-р сарын 11-нд зочид буудлаасаа гарч явах үед нь нэгэн этгээд зургийг нь авсанд дургүйцэн утсыг нь шүүрэн авч, газар шидэж дээрээс нь дэвссэн хэргээр цагдаа нарт баривчлагдсан юм. Гэсэн ч тухайн өдрөө 5000 долларын батлан даалтаар суллагдаж байсан билээ.

Мөн 3-р сарын сүүлээр түүнийг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч тухайн хэргийг мөн л хэрэгсэхгүй болгосон байна. Мэргэжлийн дэвжээнд 21 ялалт байгуулж, 4 удаа ялагдсан Конор МкГрегор сүүлийн хоёр жилд ердөө ганцхан тулаан хийсэн юм.

Д.Энхбаясгалан

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 151 санал өгсөн байна.

Дээшээ