Сүхбаатарын талбайд Наро Банчэн гэгээний мэндчилгээ, бясалгалын флашмоб болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-18 13:04 GMT+8

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна.

Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбай дээр “Улаанбаатар марафон”, “Автомашингүй өдөр” үйл ажиллагаатай хамтран зохион байгуулж сүсэгтэн олныг өргөнөөр хамруулна. 

Бурхан багшийн Их дүйчэн өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, олон улсад сурталчлах боломжтой юм.

ӨНӨӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВДЛЫН ХӨТӨЛБӨР

10:00-21:00 Буян номын үйл 
МБШТ Гандантэгчэндин хийд

/Ном хурах, сожин хүртээх, бурхан багшийн рэнсрэл залах зэрэг уламжлалт буян номын үйл ажиллагаа/

15:00-16:00 Баярын сүрт жагсаал
Энхтайваны өргөн чөлөө 

/Гандантэгчэнлин хийдээс Сүхбаатарын талбай хүртэл сүсэгтэн олны төлөөлөл 3080 хүний бүрэлэдхүүнтэй/

16:00-17:00 Бясалгалын флашмоб 
Сүхбаатарын талбай

/Да лам, Наро Банчэн гэгээний мэндчилгээ, Үндэсний урлагийн их театрын тоглолт, бясалгал флашмоб, Энхтайваны хөдөлгөөн/

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ