HBO сувгийн шилдэг уран бүтээлүүдийн нэг болох “Game of Thrones” цуврал киноны фэнүүд наймдугаар бүлгийн ангиудыг дахин бүтээхийг шаардлаа. Өнгөрсөн долоо хоногт тус цувралын “The Bells” нэртэй анги гарсны дараа “Change.org” сайтад цахим өргөдлийг байршуулж, санал авч эхэлсэн аж. Тус өргөдөлд одоогоор 743 мянга гаруй хүн гарын үсэг зураад байна.
“Game of Thrones” киног Жорж Р.Р Мартины “Гал, мөсний дуун” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд 2011 онд анх үзэгдчийн хүртээл болж байв.
Харин сүүлчийн бүлгийн үйл явдал шүтэн бишрэгчдийн таалалд нийцээгүй бололтой. Зохиолын агуулга, гол дүрүүдийн хувь тавилан үзэгчдийн урмыг хугалжээ. Сүүлийн анги дээр олон хүний хайр талархлыг хүлээгээд байсан Дейенерис Таргариен гэнэт ууртай хатан болж олон зуун гэмгүй хүний амийг хөнөөсөн нь бүгдийг цочирдуулав.
Тэд сүүлийн улирлын талаарх дараах зүйлсэд гомдолтой байгаагаа дурджээ.
- Хэт харанхуй байснаас болж Винтерфилл дэх тулааны хэсгийг үзэхэд хүндрэлтэй байсан.
- Жоны оронд Аряа Шөнийн хааныг устгасан.
- Шөнийн хаан хэтэрхий хурдан үхсэн.
- Сансагийн дүр амьдрал дээр аймшигтай хүчирхийлэл болон яргалалыг даван туулсан бүсгүй л хүчирхэг болдог мэтээр харуулсан. Түүнийг Санса Нохойтой өрнүүлсэн ярианаас харж болно.
- Рхегал луу хэтэрхий хурдан үхсэн.
- Жон Сүнсийг (цагаан чоно) эрхлүүлээд салах ёс хийж болох байсан.
- Миссандейг яг л боол шиг гинжлэн хөнөөсөн. Энэ нь нийтэд арьс өнгөний үзлийн талаарх маргааныг дэвэргэсэн.
- Эйрон Грейжойн дүрийн орших шалтгаан.
- Жэйми буцаж очин Серсэйтэй хамт үхсэн шалтгаан нь ойлгомжгүй гэх мэт байжээ.
Уг цахим өргөдлийг санаачлагч залуу “Дэвид Бэниоф, Д.Б.Уэйс нар өөрсдийгөө чадваргүй зохиолч гэдгээ харууллаа. Цувралын хамгийн сүүлийн улирал нь утга учиртай, үзэгчдэд сэтгэгдэл төрүүлэхээр байх ёстой” хэмээжээ. Киноны зохиолч Ж.Мартин “The Winds Of Winter” хэмээх дараагийн номоо бичиж байгаа бөгөөд телевизийн цуврал зохиолоос өөр төгсгөлтэй болно гэсэн үг.
Зохиолчдын нэг Бениоф “Entertainment Weekly” сэтгүүлд ярихдаа “Хэрвээ төгсгөл нь муухай бол сайн зохиол биш гэсэн үг. Мэдээж бид санаа зовж байгаа” гэжээ.
Наймдугаар бүлгийн нэг ангийг ойролцоогоор 15 сая ам.доллароор бүтээсэн тул “HBO” шүтэн бишрэгчдийнхээ шаардлагыг хүлээж авахгүй байх нь тодорхой. “Game of Thrones” киноны наймдугаар улирал нь телевизийн цуврал бүтээлийн түүхэнд хамгийн өндөр өртгөөр бүтжээ. Зохиолч Бениофф болон Вайс нар мөн “Оддын дайн”-ы шинэ зохиол дээр ажиллаж байгаа аж.
Алдарт цувралын сүүлийн анги ирэх долоо хоног буюу тавдугаар сарын 19-ны өдөр дэлгэцнээ HBO сувгаар гарна.
Эх сурвалж: CBS, BBC