NBA-ийн Өрнө бүсийн финалд тоглож буй Портланд Трейл Блазерс, Голден Стейт Уорриорс багуудын цувралын хоёр дахь тоглолт боллоо. Тоглолтод 111:114 харьцаагаар өмнө жилийн аварга Уорриорс ялалт байгуулав.
Тоглолтын эхний хагаст Портланд Трейл Блазерс баг 5-15 онооны зөрүүгээр хошуучилж байсан боловч дөрөвдүгээр үеийн төгсгөлд оноо тэнцэн, эцсийн мөчид Уорриорс хожлоо. Портланд багаас Дамиен Лиллард 23 оноо, 10 оновчтой дамжуулалт, СиЖей МакКоллум 22 оноо, Сет Көрри 16 оноо тус тус авчээ.
Харин Голден Стейт багаас Стефен Көрри 37 оноо, Клэй Томпсон 24 оноо, Дрэймонд Грийн 16 оноо, 10 удаа самбараас бөмбөг авснар багаа тэргүүлэв.
Цувралын гурав дахь тоглолт орон нутгийн цагаар энэ сарын 18-ны 09:00 цагт Портланд Трейл Блазерс багийн талбайд болно.